Шүлхийн халдвартай нийт малын 92 хувийг вакцинжуулав

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Малын гоц халдварт шүлхий өвчин зүүн гурван аймагт гарч, тодорхой бүс нутгуудад хөл хорио тогтоон, зүүн бүсийг аймгуудаас мах нийлүүлэхийг хориглоод байгаа. ҮХАЯ, МЭҮГ болон аймаг орон нутгийнхан хамтран шүлхийн бүс дэх малд вакцинжуулалт хийж байгаа. Одоогоор Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говь-Сүмбэр аймгуудад одоогоор дэглэмийг бууруулсан ч хөл хориог цуцлаагүй байгаа билээ.

Шүлхий өвчний тохиолдол Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 13 суманд бүртгэгдсэн. Үүнээс 12 сумын дэгдэлт одоогоор намжсан байна. Сүүлийн 10 хоногт ахин дэгдсэн талаарх мэдэээл ирээгүй. Харин сүүлд Говь-Сүмбэр аймгийн гурван сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сумд сүүлд шүлхийн тохиолдол гарсан. Дээрх нутагт идэвхжил буураагүй байна.

Гэхдээ шүлхийгээр өвчилсөн нийт малын 92 хувийг вакцинжуулаад байна. Өнөөдрийн хувьд, идэвхтэй байгаа Говь-Сүмбэр аймаг, Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу вакцин хүргэх ажлыг зохион байгуулна. Одоогийн байдлаар 3387 малыг устгаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top