Автобусны зарим буудлын байрлалыг өөрчилнө

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим автобусны буудлыг шилжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22 чиглэлийн 260-300  их багтаамжийн автобус зорчдог. Зарим автобусны маршрут давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд буудал руу гүйцэт оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байгаа учраас  зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, Хүч бөөний төв, Бөхийн өргөөний буудлыг нэгтгэж  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урд талбайд шинээр 1 зэрэглэлийн зогсоолын талбай гаргах, Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20-ын урд талын автобусны буудлыг нэтгэж шинээр Улсын их дэлгүүрийн баруун урд зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Улсын их дэлгүүрийн баруун урд байгуулах зогсоол нь Баруун 4 замын зогсоолоос 500 метр, дараагийн зогсоол Санктпетрбург хүртэл 980 метр зайтай байх юм. Мөн Энхтайван найрамдлын ордны урд талын автобусны зогсоолыг таксины зогсоол болгохоос гадна Амарсанаагийн гудамж “MAXMALL” дэлгүүрийн баруун талд 2-р зэрэглэлийн зогсоол шинээр хийхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн Баруун дөрвөн замаас, Зүүн 4 зам хүртлэх 5 зогсоолд өөрчлөлт хийснээр зогсоолуудын ачааллыг 50 хүртэл хувиар бууруулах боложмтой гэж үзэж байна. Зогсоолуудыг өөрчлөх, шинээр зогсоол хийх ажлыг дөрөвдүгээр сараас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.195.14) 2025 оны 03 сарын 13

25-р эмийн сангийн урд талын буудлыг дэндүү зүүн тийш нь хол сунгаснаа, баруун тийш болгож ойртуулаачээ.

1  |  0
Top