Циркийн асуудлаар О.Магнай мэдээлэл хийлээ. Тэрээр сэтгүүлчдэд ийм мэдээллийг өгсөн юм.
“Өнгөрсөн долоо хоногт Циркийн хувь эзэмшигчид нэлээдгүй буруу ташаа мэдээлэл хийлээ. Үүнийг залруулахаар би мэдээлэл хийж байна. Циркт менежментийн хувьчлал хийгдсэн. Менежментийн хувьчлал гэдэг нь юу дуртайгаа хийж болно гэсэн үг биш. Худалдагч болон худалдан авагчид үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллах, ажиллуулах нөхцөлтэйг зааж харилцан тохиролцож, байгуулсан хүчин төгөлдөр гэрээ. Өөрөөр хэлбэл энэ нь сонгон шалгаруулаагүй дуудлага худалдаанд оруулаагүй. Төрөөс илүү сайн менежментээр тухайн чиглэлийг үргэлжлүүлж, авч явна гэсэн харилцан тохиролцоонд худалдагдсан. Одоо энэ гэрээг зөрчөөд циркийг цирк гэдэг утгаар нь ашиглахгүй байна.
-Циркийн удирдлагуудын зүгээс энэ гэрээний хугацаа дууссан гэж байсан?
-Эхлээд менежментийн гэрээгээр “Аса групп”-т шилжүүлэн, ажиллуулж үзээд болох юм байна гэдэг үүднээс худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Яг өнөөдрийн байдлаар Циркийн 6 хэсгээс нэг л хэсгийг зориулалтаар нь ашиглаж байна. Бусдыг нь зориулалтын бусаар буюу худалдаа үйлчилгээний чиглэлээр ашиглаж байна. “Аса групп” улсын циркийг хувьчилж авахдаа хөгжүүлнэ гэсэн стратегийг баталж авсан. Тоглолт хийх хувиар нь мартын 8-аар 1-2 удаа, валентинаар 1, цэргийн баяр, хүүхдийн баяр, улсын баяр, хичээлийн шинэ жил, Улс тунхагласны баяр болон 6 сарын нэгнээс 9 дүгээр сарын 17 хүртэл нийтдээ 64-99 хүртлэх тоглолт хийнэ гэж үүрэг хүлээсэн. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлээгүй.
-Д.Дагвадорж мэдээлэл хийхдээ цирк тоглодог гэж байсан?
-Нэг концертонд гурван хүнээр жонглер эргүүлүүлчихээд тэрийгээ “Бид өнөөдөр цирк хийсэн” гээд байна. Ард түмнийг хуурч болохгүй. Хууль хүн болгонд үйлчлэх хэрэгтэй. Мөнгөтэй, хүчтэй байж болно. Гэхдээ айлгаж чадахгүй. Хууль хүн болгонд тэгш үйлчилнэ.
-Циркд тийм олон амьтан байсан юм уу?
-Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас “Аса цирк”-д өнөөдөр хэдэн хүн ажиллаж байгаа талаарх мэдээллийг авсан. Жил ирэх бүр ажилчдын тоо буурч 2014 онд 62 ажилчинтай байна. Амьтад хөгшрөөд үхэлгүй яахав дээ гэж байгаа юм. Тэгээд хөгшрөөд үхчихдэг юм бол бүх албан газрын ажилчид хөгшрөөд үхэж дуусаад одоо хүнгүй байгаа ш дээ. Үүнийг шинэчилж, дахиад амьтан авах ёстой энэ нь гэрээгээр хүлээсэн үүрэг. Сарлаг, асгат сарлаг, ганган хул морь, сармагчин, ямаа чоно нохой, бамбарууш, гүү, унага, тэмээ, үнэг, бамбарууш, бэлтрэг зэрэг нийт 42 амьтан хүлээлгэж өгсөн. Хаачсан гэхээр үхчихсэн гэдэг. Тэр хариулт бишээ. Энэ байдлаас хараад байхад хууль үйлчилдэггүй хэсэг бүлэг хүмүүс байна. Тэр хүмүүст жаахан хууль үйлчлээсэй. Бид бүгдээрээ нэг хуулийн дор амьдарч байгаа. Хууль хэрэгждэг монгол болсон гэдгийг сануулмаар байна.
-Танайхаас явуулсан бичиг алдаатай байсан гэсэн?
-Албан бичиг дээр манай ажилчин хариуцлага алдаад 2014 оныг 2012 он гэж бичсэн байсан. Манайх ажилтандаа хариуцлага тооцсон.
-Яг ийм зөрчилтэй байгууллагууд илэрсэн үү?
3-4 газар бий. Гэхдээ өнөөдөр нийтэд зарлахгүй. Байгуллаын нэр хүндтэй холбоотой учраас зарим нь алдаагаа засаад үйл ажиллагаагаа жигдрүүлсэн. Бүгдийг нь шалгаж байна. Нэгийг нь онилоод нөгөөх нь онилохгүй явуулдаг юм гэж байхгүй. Энэ нь хэн нэг даргын өмч биш. Монголын ард түмний өмч хувьчилсан асуудал.
- Таныг сонгуулийн ажлаа хийж байна гэж байгаа. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
- Би 2008 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан. Гэхдээ цирк ярихаар сонгууль ярьж болохгүй. Циркээ л ярих ёстой ш дээ.
-Та сая ярихдаа мөнгө, хүчээр айлгаж чадахгүй гэлээ. Таныг дарамталж, айлгасан юм уу?
-Дарамталсан юм одоохондоо гараагүй байна. Бурхан өршөөг.
-Д.Дагвадорж өөртэй чинь холбогдсон уу?
-Үгүй
- Есөн сарын дараагаас циркийг буцааж авах асуудал яригдах уу?
- Төрийн бодлого бол буцааж авах биш. Үйл ажиллагааг нь засч залруулаад сайжруулах. Бид есөн сарын хугацаа өгсөн болохоор үйл ажиллагааг нь жигдрүүлэх боломж “Аса групп” бий. 1.5 тэрбум төгрөгөөр хувчилсан юм байна лээ. Яг шүүхээр ороод буцааж авъя гэвэл шүүхийн нэхэмжлэлийг ССАЖЯ гаргана.
Н.Ганаа
Сэтгэгдэл ( 12 )
lalaraa aij baiga bol boliochee lalaraadagvadorj gej yum be lalariin luicvarchin l bailgui hend hamaatai yum be dyuugarval sain duugar duugrahgio bpl biu duugar za lalAriinbiurhsn orshoog gej bitgii dooshoo opr za lsalariin bandiaa hen
yg yu huuli ntr-g n medku yum, hen n zow yriad, hen n buruu yriad bgag n bs sn medku yum. gehdee dagwaa awarga dawgui l hun shig sanagddiin. Harin magnai ch medkuee, 7-1iig bodhoor. Gehdee 1 tulaad shuud newtruulegt halz yriltschihsan n deer l boluudaa. tegwel bugded shudarga, shuluuhan shuudee
БУРХАН ӨРШӨӨГ БАЙХААРАА ЯАХАВ ДЭЭ ЗӨВ ЮМ ХИЙЖ БАЙГАА БОЛ ЮУНААСАА АЙДГИЙН. АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ БҮХНИЙГ ХИЙГЭЭРЭЙ. БУСАД ХҮНИЙ АДИЛ АМАА БАРИУЛАХГҮЙ МӨНГӨ АТГАХГҮЙ ШУДРАГА ЗАНГАА ГЭЭЛГҮЙ АЖИЛЛААРАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
ЗӨВ ШҮҮ
ter amitadiig n vhehees n omno vr toliig n gargauulaad avj booogvi yum bhdaa gj
Magnai tegej xyn amitanaas aigaad baix xyn mon yy. Torin ajil xiij baigaa xyn zorigtoi bai
Magnai -giin zuv. Odoo Huuli uilchildeg tsag bolson.
bux amitad ni uxsen gedegxoshin shogiin uzuulber shig sanagdchixlaa, agluu onon ed nar toglood bdag shdee
Компаниудыг луйвардаж өөрийн болгох ажиллагаа нилээд дэлгэрч байгаа Хөрөнгөоруулалт хийх нэрээр дараа нь өөрийн болгох арга ч газар авч байгаа Ийм бусармаг зүйлд зарим брокерын газрууд оролцдог болсон Цагдаа тагнуул ихээхэн мэдээлэлтэй баймаар цаг болоод байна даа Орж гарч буй хятад со нарыг нилээд хараа хянаотдаа авах ч хэрэгтэй байгааТөрийн бус байгууллагыг хүртэл эхлүүлсэн хүмүүсийг нь элдэв аргаар хөөж явуулаад луйвардаж авдаг болсон Боловсролын хамтын ажиллагаа ч билүү нэг тийм төрийн бусбайгууллага байгаа Уг нь сайн санаат Америк хүний хөрөнгөөр байгуулагдсан сайн ч үйл ажиллагаатай газар байсан Одоо буруу замаар бусдын гарт орсон шүү Яг со кинонд гардаг шигМонголчууд бид муу зүйлдээ бас их сайн гэдэг нь сүүлийн жилүүдэд ихээр харагдах боллоо
iim aimaar tom barilgiig yamar hyamdhan avdag um be aimaaaar umaa iim uneeer avsan hun uurlaad bh ni argagui um bnaaa
Zuv
Zuvshd