Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулахаар болж, ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ажиллахаар болсон байна. Тус ажлын хэсэг нь нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хөтөлбөрийг ирэх тавдугаар сарын 20-ны дотор боловсруулж, Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм аж.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай" А/160 дугаар захирамж гаргасан бөгөөд уг захирамжийн дагуу дээрх хөтөлбөрийг боловсруулахаар болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )