Цахилгааны мөнгө авч байгаа нэрийдлээр хүссэнээрээ мөнгө нэмж, луйвар хийдэг мончар, бичигч нарын хууль бус үйлдэл илэрчээ. Тодруулбал иргэн Д.Дашдаваа нь СХД-ийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай өөрийн өмчилж авсан газарт үндэсний “Хас” ресторан болон авто гаражийн үйлчилгээ явуулдаг байжээ. Улмаар эхний хэдэн саруудад цахилгааны мөнгө нь 500-800 мянга гарч байсан ч гэв гэнэт л 3.6-4 сая болж нэмэгдсэн аж. Тиймээс ямар учиртай болохыг нь холбогдох албаныхнаас тодруулж, өргөдөл, гомдол өгч гүйсээр байгаа боловч их мөнгө бичиж өөрсдийг нь залилсан ажилтанг халчихсан гэдэг шалтгаанаар хохирлыг нь барагдуулж өгөхгүй байгаа юм байна. Үүгээр зогсохгүй өндөр гарсан цахилгааны төлбөрөө өгөөгүй хэмээн тогийг нь тасалж, тухайн газрыг ч хаалгаа барихад хүргэжээ. Тиймээс хохирлоо УБЦТС компани буюу Төрийн өмчит компаниас нэхэмжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 4 )
ишш чааваас зөв ч бичиж чадахгүй юм байж бас сэтгүүлч ухаантай юм байх даа
СХД-ийн 10-р хороонд манайх байдаг өдрийн цагт бараг цахилгаан хэрэглэдэгүй мөртлөө манайх ч байс өндөр гардаг. хэд хэдэн удаа цахилгаан холбооны 70047004 дугаарт хэлж дуудлаг өгсөн боловч зүгээр байна гээд дуудлагын мөнгө нэмж авдаг.
ingej husaj bgaa jishee zondoo zondoo.sistemiig ni bolovsrongui bolgoj zamaas ni husah bolomj olgohgui l baih heregtei bna daa.
uhaalag shugam suljeeg newtruuleh hergte