Загас ихээр үхжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас Туул голд загас их хэмжээгээр үхсэн гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ.Голын ус болон үхсэн загаснаас дээж авч лабораторид шинжилсэн байна. Туул голын хамгаалалтын бүсэд замбараагүй газар олголт хийгдсэнээс голын ус хурах талбайг багасгаж улмаар урсацын хэмжээнд сөргөөр нөлөөлсөн нь загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэхэд хүргэсэн байна. Одоогоор Туул голын гүн устай хэсэгт загасыг зөөж шилжүүлэн, тухайн газар болон боогдсон газарт хүчилтөрөгч оруулах зорилгоор цооног гаргажээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт тосгон болон түүнээс дээш хэсэгт ийнхүү загас их хэмжээгээр үхсэн байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.30) 2025 оны 03 сарын 13

Битгий худлаа зүйл бичэж бай танай сайт дандаа худлаа .м бичих юм

1  |  0
fxhgn(92.224.184.30) 2025 оны 03 сарын 13

zagas chini olon too n ch zagas heveeree bdag yum. zagasnuud bhdaa yah ve dee? haha alnaa chamaig

1  |  0
Top