“Хавдрын шинжилгээ өгөх хэрэг гарлаа. Харамсалтай нь тэгж чадах эсэхдээ эргэлзэж эхлэв. Авдаг цалин минь амьдралын хэрэгцээний хаана ч хүрэхгүй байхад зөвхөн шинжилгээ өгөхөд зарцуулах тэр мөнгийг хаанаас олох вэ.
Гэвч өдрөөс өдөрт зовуурь нэмэгдэн, өвчин нь гол таслах гээд байхад парацетамол төдийгөөр аргацаагаад явах арга даанч байдаггүй. Хавдар судлалын үндэсний төвийн хаалгыг татлаа.
Над шиг, надаас ч дор орсон, өвчинд шаналсан царайтай хүмүүс пиг дүүрэн. Мөнгөтэй, чадалтайсан бол гадаадад очоод үзүүлж, эмчлүүлье гэх ч энд ирэгсдийн халаас тийм дүүрэн байх нь юу л бол. Арайхийж дугаарласаар, үдээс хойш сая нэг очер автал 14 хоногийн дараа гэж байна.
Ингээд хагас сар хүлээсний эцэст шинжилгээ өгөх өдөр ирлээ. Эхний өдөр шээсний, дурангийн, цусны ... гэх мэт шинжилгээнүүд өгөв. 250 мянган төгрөг зүгээр л алга болоод өгөх юм. Хамаа алга даа, өвдөж тарчилж, гэрийнхнээ шар махтай нь хатаасны оронд байрны мөнгөнөөс аваад шинжилгээ өгсөн нь дээр.
Дараа өдөр нь томографт үзүүл гэж байна. Бас л урт дугаарын ард гарах гэж хана ширтэн суулаа. Гэтэл өмнө маань үзүүлэх гэж байсан бүсгүй уйлсаар гарч ирэх нь тэр. Юу эсийг бодох вэ, энэ хооронд. Асуутал “Энэ шинжилгээ нь 350 мянган төгрөг гэж байна. Би хэзээ ч үзүүлж чадахгүй бололтой. Долоо хоногийн дотор бараг 500 мянган төгрөгөөр шинжлүүлсэн байтал бас дахиад 350 мянгыг хаанаас олох вэ” гэлээ.
Аргадаж, тайвшруулах ухаанаа ч олсонгүй. Юун 350 мянган төгрөг вэ. Хавдрыг зөвхөн оношлуулахад дунджаар 1.5 сая төгрөг ордог гэхийг сонсоод үгүй байлгүй дээ гэж бодож байсан юмсан. Харамсалтай нь халаас нимгэний хувь заяа тоглоомгүй хатуу юм.
Охины гутал, хүүгийн ном, гэрийн гурил, будаа, мах, тогны мөнгө, байрны төлбөр, автобусны үнэ ... Одоо энэ мөнгийг төлчихвөл дахиад хэр удаан гүрийх хэрэг гарах бол”
Танил бүсгүйн яриа. Яаж тайвшруулах учраа ч олсонгүй. Өнөөдөр Монгол Улс жилд хоёрхон сая хүнийхээ 3000-ыг нь хор хавдраар алддаг. Хамгийн харамсалтай нь, хорь хавдар хэмээх аймшгийг эрт үед нь илрүүлчихвэл эдгэрдэг өвчин.
Гэтэл эмч мэргэжилтэн, багаж тоног төхөөрөмж, эрүүл мэндийн бодлого дутмагаас болж дээрх 3000 улам ч нэмэгдэж байна. Насаараа хавдрын эмчээр ажилласан өвгөн эмч “Хүмүүс өвчин нь тэсэхийн эцэсгүй болсны эцэст сая эмчид хандахад хэдийнэ оройтсон байдаг. Засгийн газраас хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч нэмэр алга. Хүмүүсийг эрт үед нь эмчлэх хэрэгтэй байна. Уг нь хэдэн сайхан төхөөрөмж, багажтай болчихвол ч манай эмч нар тэнхээгээрээ л ажиллаад байгаа” гэж ярив.
Юу вэ. Д.Удвал сайд аа. II эмнэлгийг ганц хүнд зориулсан амралтын газар болгоход төрийн бодлогыг чиглүүлж байхад өөртэй чинь адил мянга мянган эмэгтэй умайн хүзүү, хөхний хорт хавдраар амиа алдаж байгааг дуулсан уу.
Даргыг тань арай суллаагүй байхад, долоо хоногт 2-3 удаа хэвлэлийн хурал хийж эрүүл мэндийнх нь талаар ард иргэдэд мэдээлэл хийдэг байж билээ. Уйлах нь халаг “Н.Энхбаяр даргыгаа л эдгээмээр байна” гэж байх хойгуур чинь хавдрын төвийн хонгилд өвчиндөө туйлдсан хүмүүс зүрх зүсэм ёолж, орилсоор л байсан. Одоо ч тийм байна.
Тэр нэг 13 дугаар маягт гээч зүйлийг та мэдэх үү. Хөдөөний хүн хотод үзүүлэх гэж ирэхэд хүний тооноос хасчихаад байхад та “Эмнэлгийн удирдлагуудтай үр дүнгийн гэрээ хийв” гэх хуурай хэдэн мэдэгдлээс өөр юу хийсэн юм.
Хотын ягаан чийдэнд 5 тэрбум, хогны уутанд 3 тэрбум, нодлин зассан замд энэ жил дахиад 73 тэрбум, төрийн өмчит компанийн албаны бэлгэвчийн хэрэгцээнд 5 тэрбум, хотын гудамжны зарлалын самбарыг буулгахад бас 300 ч билүү сая төгрөг зарлагадаж байгаа төрд та хандаач.
Хавдрын эмнэлэг биш юмаа гэхэд ахиухан хэдэн томографын аппараттай болчихвол хэдэн хүний амийг аварсан ачтан болно доо, уг нь.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 20 )
nuguu erchuudin eruul mendiig demjih sar uy bolson be
Turiin tom alband ochson ihenh hvmvvs idej tsadahaa medehgvi ium da ard tvmnee boddog ni howor l bololtoi uuriin huls hvchee gargaj oloogvi ium bvhen amtgvi bdag buruu argaar olson bvhen ergeed uurt bish iumaa gehed vr udamd ni gai bolohoos hetrehgvi ard tvmen eh ornoo boddoghvi araatnaas dor hvmvvs bh ium da ene 76 dotor deer ni bas said nar amidarlaas het tasarhai ium yariad l mongogvi bol vh gej bgaa ium bh da emnelegt vzvvleh bol taniltai bh eswel awilga uguh 2 zam l bh shiw de
minii huvd mgold bga emleguudees hamgiin tseverhen bas ih zohoin baiguulttain havdar sudallin undesniituv baihaa.ene emlegiin achaalal unheer ih yum bn lee.ta buhend amjalt husie havdaiin emlgiin hamt. olond
Миний ойрын хүн одоогоос 1 жилийн өмнө хавдарын оноштавигдаж ХСҮТ-өөр байнга л явдаг болж тэндэхийн бүхий л хүндрэлийг өөрийн биеэр мэдэрч байгаагийн хувьдэнд сэтгэгдэл бичье гэж бодлоо. Энэ нийтлэлд гарсан бүгд үнэндээ тэнд мөнгө төгрөг муутай өвчинзовлондоо шаналсан хөөрхийс л гишгэх газаргүй бужигнаж байгаа.эмч сувилагчидын дотор ганц нэг зан ааш муутай хүн байдаг л юм гэхдээ 99 % нь мэдлэг мэргэжилдээ сайн борив бохисхийлгүй зүтгэж байгаа хүмүүс дээ. Үнэндээ энэ эмнэлэгийн ачаалал 10 дахин хэтэрсэн мөнгө санхүү нь дутагдалтай ор олдохгүй, эм тариа нь байнга тасалдаж байдаг юм. одоо гэхэд л химийн хэд хэдэн тариа тасарсан байгаа бид сүүлийн 2 удаа химийн тариагаа 1 удаа хийлгэхдээ 450 мян төгрөгөөр авч хийлгээд байна. Бидний хувьд бол бага зэргийн бизнестэй болгож л байна. Гэхдээ байдал ийм байхад 5 тэрбум төгрөгөөр хогийн уут авах мөнгөөр 10000 хүнд тариаг нь хийж болох, эсвэл10000 хүний шинжилгээг хийж болох юм гэж бодогдлоо. Нөгөө алдарт тусгай эмнэлэгээ Тэмүүжин сайдыг булааж байхад нь Удвал сайд минь ядаж нэг удаа хавдарын эмнэлэгийн салбар ч юмуу, амбулатори, лабортори болгоё гэж дуугарч чадаагүйд нь хөөрхийг өрөвддөг л юм.Шал өөр салбарын гэхэд харин Ламбаа чинь арай тулхтай эрүүл мэндийн салбарынхэнд түшигтэй ноён нуруу байж дээ

udwaliin umnu ch iim l bsan udwal garaad ulam dorduulsan.awilga gedeg yum bgaa tsagt ard tumen tuildana shuu dee. tsaaziin huulitaibaij l awilga bagasdag bolohoos awilgatai temtseh gazar baiguulaad arildag bol ali hezeenii ariltsan baih yostoison.

шАРЛАГЫН АППРАТАА ЯАРАЛТАЙ ОЛЖ ТАВИАД ОЛОН ХҮНД БУЯН БОЛООСОЙлАМБАА САЙД ЫН ҮЕД НЭГ ЭВДЭРСЭНГЭТЭЛ лАМБАА САЙД САРЫН ДОТОР Л ОЛООД СУУРИЛУУЛСАН ШҮҮ ДЭЭ оДОО 5 САРААС НААШГҮЙ ГЭЭД БАЙХ ЮМ
er n hun yagaad uvchin tusaj hawdartai boldiiin uurtuu anhaaral tawidaggui bie het garguund n gargasnaas bolj etsestee uvchilj bgaa bizdee uursdiinhuu bied l archaatai baitsgaa l daa umnuh said nariig bhad baidal adilhan l bsan bizdee zarim talaaraa uunees ch dor l bj l bsan tegehed ingetlee said ruu dairch bsniig sanahguiu bna tsaanaa ymar humuus setguulchdiin gariin uzuureer tawan tugruguur hudaldaj awaad iim ym bichuulj bga abol doo zailuul odoogiin setguul zui ch dee medehgui hen munguteid n hudaldagdsan l hudal surug medeeleer niigmiig bulj bgaa shuu dee iim setguul zuigeer niigem eruuljhuu ahmad setguulch nar odoogiin ene baidliig n haraad ichdeg l bh daaa
УДВАЛ ГУАЙ АЖЛАА ХИЙЛ ДЭЭ
Hunuu ami hasand heterhii hyiten handaj bolohgyi shy de hen ch ovdohgyi gehiin batalgaa baihgyi shy
khunee l khugjuulchikh yum bol ene khavdar gedeg zuilees hol baij bolokh yum shuu dee.Ezendee gomdson esiin zambaraagui khugjliig khavdar gene.khyvi tavilan saitai khumuus khun bolj tursun zaya tavilangaa oilgood ene uvchnuus buren salj boldog.uvdukhgui ch bj boldog.manai uvug deedes mykhar susegten baigaagui.deed oyun ykhaantangyyd baisan yum.khund neelttei deed oyun ,saikhan setgel ,zuv ykhaan l baikh yum bol yund ch urtukhgui saikhan amidarch boldog yum.khun baikhiin ytga ychir l chykhal baigaa yum shuu dee.nad deer khavdriin etssiin tsatand orson khumuus ireed l buren edgerdeg.khun ta uuruu byrkhan yum shuu.ta uuriiguu tanichikh l yum bol buren edgerdeg yum.ternees bish emch lam taniig tavilan zayaag chini emchildeggui yum shuu.uuvduj zovso khumuust uuriiguu olj dakhin amidrakhad ni tyslakhdaa bayartai bdag khun bi.myaga_1972@yahoo.com8 9 9 8 2 4 98
Амьддаа бие биеэ хайрла.Монгол хYнээ хайрла.
Удвалаа чи зүгээр зайлаад өгдөө