Уулын арын модыг бүхэлд нь огтолж, онц их хэмжээний хохирол учруулсан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 18

БОНХЯ,ЦЕГ, Зохион байгуулттай гэмт хэрэгтэй тэмцэх алба хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр энэ сарын 14-16-ны өдрийн шалгалтаар илэрсэн нойтон модны хулгайн дүнг танилцуулсан юм. Сэлэнгэ аймгийн иргэдээс ирсэн мэдээллийн дагуу тус аймгийн Ерөө сумын "Баян нуур" хэмээх газарт хяналт шалгалт хийхэд 80-108 насны 501 ширхэг нойтон мод хууль бусаар бэлтгэж байсан нь тогтоогдсон байна. Албаныхан хэлэхдээ "501 ширхэг нойтон мод гэдэг бол байгаль орчинд учирсан том хохирол, ноцтой зөрчил. Байгаль хамгаалах хууль болон үүнтэй холбогдох хуулиудыг орон нутагт хангаж ажиллах үүрэгтэй ойн байгаль хамгаалагч нар туйлын хангалтгүй, хайхрамжгүй ажиллаж байгаагын тод жишээ энэ байна. Мөн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хурлын 2014 оны тогтоолоор ойгоос түлээний мод бэлтгэх, тээвэрлэх, хяналт тавих шинэ журам гаргаж баталсан байна. Уг журам нь ой модны хулгайг хянах биш. Бүр өдөөн хатгах, дэмжих шийдвэр болон батлагдсан нь харагдлаа. Энэ буруу шийдвэрээ эргэж харахыг тус аймгийн ИТХ-ынханд сануулж байна. Мөн хаврын хуйраашилтын оргил үе нь 3-р сарын 20-оос  6-р сарын 10 хүртлэх үе байдаг. Өнөө маргаашгүй энэ их хуурайшилт эхэллээ. Тиймээс иргэд гал түймрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж онцын шаардлаггүй бол ан агнуур, аялал жуулчиллааар явахгүй байхыг хүсч байна. Ой хээрийн гал түймэр нь нийт иргэдийн хүчин зүтгэлтэй холбоотой байдаг. Хэрэв зөрчил дутагдал гарч байвал цаг тухай бүрт нь холбогдох байгууллагуудад мэдэгдэж байхыг анхааруулж байна" гэлээ.

ЦЕГ-ын зохион байгууллтай гэмт хэрэгтэй тэмцэх албаны байгаль орчны журмын эсрэг тэмцэх хэлтсийн, тасгийн дарга Цагдаагийн хошууч н.Цогтбаатар

-Та бүхэн яг газар дээр нь очиж, гэмт хэргийг илрүүлсэн үү. 501 ширхэг нойтон мод хэдэн метрийн урттай байсан бэ?

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр "Баяны ар" хэмээх газар мөрдөн байцаах ажиллагаа явууллаа. Ямар нэгэн эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний нойтон мод огтолж байсныг газар дээр нь илрүүлж тогтоолоо. "Баяны ар" хэмээх уулын ар руу нэлэнхүйд нь мод унагаж, бэлгэсэн байна. Шонгийн модны хэрэгцээнд хэрэглэх гэж байсан юм болов уу гэмээр урттай. 24 га газрын талбайд 6-10 метрийн өндөртэй 501 ширхэг мод огтолсон байсан. Стандартын шаардлага хангахуйц сайн чанарын мод гэсэн үг. Уг модыг зарим компанид нийлүүлэхээр гэрээ байгуулаад гэрээний урьдчилгаа мөнгийг нь авчихсан байсан нь тогтоогдсон. "Өсөх хүдэр" компани худалдан авахаар гэрээ байгуулсан байна лээ. Тус компани нь мод бэлтгэх мэргэжлийн байгууллага гэсэн зөвшөөрөлтэй боловч мэргэжлийн ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй. Стандарт журамд заасан арга ажиллагааг ч явуулаагүй компани байсан. Бид яг газар дээр нь уулын модонд очиж, энэ зөрчлийг илрүүлсэн. Цаашид ч гэсэн яг энэ төрлийн шалгалтыг хийх шаардлагатай байна.

 

-Өмнө нь ямар ямар зөрчил илрүүлсэн бэ?

-  Өнгөрсөн онд хүрэн баавгай агнасан нэг, бөхөнгийн эвэр 71 ширхэг, хууль бусаар алт олборлосон 2.9 кг алтыг хураан авч журмын дагуу МХЕГ хүлээлгэн өгсөн. Нийтдээ мод бэлтгэж, тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгслийг хураасан. Модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй модыг хурааж, 10 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулж ажиллаа.

-Ерөө суманд мод бэлтгэсэн этгээдүүдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Ерөө суманд мод бэлтгэсэн асуудлын  шалгалт эхэн шатандаа явж байна. Хуульд заасны дагуу шүүх гэм бурууг нь тогтоох болно. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байгаа учраас хэдэн ч хүн үүнд холбоогдох нь тодорхойгүй байна.

-Мод бэлтгэх зөвшөөрлийг ямар журмаар олгодог юм бэ?

-Тухайн орон нутаг дахь модны нөөцийг тооцоод БОНХ-ын сайдын тушаалаар ойгоос мод бэлтгэх тушаал гардаг. Журмын дагуу аймгийн ИТХ-ын тушаалаар хэрэглээний болон түлээний модыг бэлтгэх журамыг гаргана. Уг журмын дагуу тухайн аймаг сум модоо бэлтгэнэ. Бэлтгэхдээ ойн цэвэрлэгээний журмаар түлээний мод, арчилгааны байдлаар хэрэглээний модоо бэлтгэж авдаг юм. Харин одоогоор нойтон мод бэлтгэх, экспортлох ажил бараг явуулахгүй байгаа. Нойтон мод бэлтгэх тусгай зөвшөөрлийг тухайн мэргэжлийн байгууллага, ойн анги талбайн тогтоолоо гаргасны дараа авч болох эсэхийг  тодорхойлж өгдөг. Түүний дараагаар  гоочин буюу эрхийн бичгээ авна. Эрхийн бичгээ авсаны дараа модоо бэлтгэнэ. Модоо бэлтгэсний дараа тээвэрлэлт эхлэхээс өмнө гарал үүслийн гэрчилгээ олгон. Үүний дараа  орон нутаг, хот хооронд тээвэрлэлт явагдах учиртай юм.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dgfjkl(92.224.190.44) 2025 оны 03 сарын 13

baigali orchnii said ogtsrooch shuud ogtsroh yostoi. uuliin ariin mod buheldee bhgui bolson bol

1  |  0
зочин(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

модны хулгайч нарыг сайн хашраах хэрэгтэй, төрийн мөнгийг үрэн иаран хийж байгаа хулгайч нар шүү дээ

1  |  0
Чимка(49.0.157.118) 2025 оны 03 сарын 13

Томоохон суудал дээр заларч байгаа эрх мэдэл бүхий ханаж цаддаггүй гахайнууд, өөрсдийнх нь л хийж байгаа хэрэг ш дээ. Мэдэхгүй гэж боддог юм байхдаа. Мэднэ ш дээ та нарыг. Энэ хэргээр халхавч хийж цаагуур нь их хэмжээний модыг нууцаар зөөж байгаа. Өөрсдөө мод бэлтгэх болохоороо бусдын анхаарлыг сарниулах гэж наагуур байгаа жижиг гаруудыг барьж байгаа жүжиг тавьдаг ш дээ. 501 мод гэдэг бол гамшиг. Энэ моднууд ургаж гүйцтэл хамгийн багадаа 100 жил хэрэгтэй. Гэтэл бидний нас тэрийг гүйцэхгүй. Ийм л аймар гэмт хэрэг хийж байна. Харин эрх мэдэл бүхий гахайнууд энэнээс ихийг цаагуур нь устгаж байгаа. Ард иргэд чинь тэнэг биш, тэдэнд нүд гэж байдаг. Үйлийн үр чинь та нарыг болон та нарын үр удмыг насан туршид нь дагах болтугай...

1  |  0
зочин(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Илэрснэ нь энэ болохоос хаа сайгүй л мод огтолж байдаг ш дээ Худлаа гэвэл хот суурийнгуудын ойр газруудаар яваад үзэхэд л хангалттай зөрчил илрүүлнэ Байгаль орчны яамныхан энэ ажлаа хийгээсэй дээ Төрийн албаныхан ингэж хурал хийж ёүржигнэснээс ой дундуураа өдөр алгасахгүй яваасай даа

1  |  0
зочин(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

зураг дээр байгаа хүмүүс энэ талаар хэвлэлийн хурал хийж байгаа юмуу? Ямаролон эрчүүд ийн ажлаа алдан энд худлаа сууж байдаг байнаа Ямар ч завтайнБэлэн цалинтай болохоор сайхан юм аа Нэгхүн ирээд танилцуулвал болоо юм биш үү

1  |  0
zochin(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

oin agentlagiin darga asan M.Tungalagiig sain shalgah heregtei avilgal avch zuvshuurul egdeg baisan gene bilee

1  |  0
эко(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

Хайран мод... бид тарих гээд үзээд байдаг, араар нь тайраад ашиг хийх гээд байдаг... таар ч дээ новш гэж. Ерөнхийлөгчөөсө ө эхлээд мод тарих хэрэгтэй гээд бөөн юм болоо биз дээ. Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Булгандмод түлэхээ болимоор юм. Модгүй мол усгүй, өвсгүй, бороогүй, бэлчээргүй, хөрс нь шимгүй болно гэж ойлгохгүй байна уу малнуудаа. Хатуу цээрлүүлж залхаа наад хулгайч компаниа. Өөр аргаар хөдөлмөр хийж мөнгө олох зөндөө л арга байна.

1  |  0
zochin(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

tur geji baigaa yum bol tolgoig ni ilsen , guisan , argadsan arga khemjee awalguy changa khatuu shiitgel khuleelgekh kheregtei . mun zamyn tsagdaa chi gesen sogtuugaar joloo barikhaa bolino uu geji guyltguy eruu uusgeed 5 jil shorond khorikhod l mongolchuud chini sogtuugaar joloo barikhaa bolino . manaikhan chini tsagaa bolokhoor aimkhai ,ongiroo khumuus shuu dee

1  |  0
Close menu