Нэг хэсэг монголчууд баахан оффшор ярьсан. С.Баярцогтын нууц данстай холбоотой энэ үгийг хүн бүр л хэрэглэж, “Муусайн оффшорууд” ч гэх болсон. Гэхдээ С.Баярцогтын дуулианаас хойш “ОФФШОР” гэж бараг сонсогддоггүй байсан юм.
Харин саяхан offshoreleaks.icij.org холбоосоор орж үзэхэд тэр оффшор гэгддэг бүсэд нэг монгол нөхрийн нэр тууж явах юм. Бүр тодруулбал, “байгаль орчны” У.Барсболдын нэр аалзны тор шиг хэлхэлдсэн сүлжээн дотор явж байна. Монгол хүний нэр болоод ч тэр үү, их л содон харагдаж байна.
Мань нөхрийн хувьд Хөшөөтийн балагтай хамгийн түрүүнд нэр холбогддог. Н.Энхбаярын үеэс л энэ ордтой холбогдсон түүнийг Хөшөөтийг хятадуудад зарсан гэж буруутгадаг. Дээр дурдсан оффшорын тухайд түүнийг 2006 оны дөрөвдүгээр сарын 28-нд Их Британийн Виржинийн арлуудад “Mongolian Natural Resources Investment Group” /BVI/ компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээсэн нь илэрсэн тухай гадуур яригдах болсон. Тэр хэрэг нь л мань эрийг оффшорт бүртгүүлсэн бололтой.
Ер нь энэ оффшор гэж яг юу юм. Wikipedia, бусад толь бичиг шагайж, шагайж нэг утга гаргалаа. Эндээс харахад оффшор гэдэг нь ерөнхийдөө тухайн үйл ажиллагаа явуулж буй улсын нутаг дэвсгэрээс гадна бүртгэлтэй компаниудыг хэлдэг. Карибын болон өөр олон хүн ам багатай жижиг арал улсууд ийм “үйлчилгээг” санал болгосноор улсынхаа нийт орлогыг бүрдүүлдэг байна.
Тэр үйлчилгээ нь гадаад үйл ажиллагаанаас олсон ашгийг татвараас 100 хувь чөлөөлнө. Тухайн жижиг улсад бүртгэлтэй олон зуун мянган компани тус бүрээс зөвхөн бүртгэлийн хураамжнаас жилд 500-1000 ам.долларын хураамж авахад хэдхэн мянган хүн амтай улс орны төсвийг бүрдүүлэхэд хангалттай юм байна.
Өөрөөр хэлбэл гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол орлогынхоо 15-40 хувийг албан татварт төлнө. Харин оффшор компани байгуулснаар гадаад худалдаагаа тухайн компаниар дамжуулан хийж татвараас зайлсхийх боломжтой юм байна.
Тэгвэл У.Барсболд бас татвараас зайлсхийж байгаа хэрэг үү. Ямар ч байсан Монголын “оффшор” баячууд бүл нэмж байгаа аж.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )
Uuriinhuu huuhed shig ohiniig gadaad yavah toolondoo avch yavdgiin,ter ohintoi hutlultsuud yavdag,ohin shig ni haragddgui dee.ih l bayan gangan ohin haragddgiin.
энэ нөхөр нам намаас хөөгдөөд явдаг ер нь сонин баагии
hyatadin mongol gej bichijvv
тэр оффшорыг нь монголдоо байгуулчихвал ч газар ухалгуй амьдарцгаана дааааа