Энэ сарын 3-наас ирэх тавдугаар сарын 15-ны хооронд Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, таксийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явагдаж байгаа билээ.
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд мэдээллийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг оношлогоонд бүрэн хамруулахдаа техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл, шаардлагыг бүрэн ханган ажиллаж үзлэгт хамрагдах юм байна. Нийтийн тээврийн хэрэгслийн оношлогооны төв ажлын өдөр 08.00-17.00 цаг, амралтын өдөр 09.00-18.00 цаг хүртэл, хуваарийн дагуу ажиллаж даваа, мягмар гарагт амрах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )