Сар шинийн өмнөхөн гарсан шүлхий өвчний тархалт зогсох хандлагатай байна хэмээн мэдээлж байсан билээ. Гэвч өвчний шинж тэмдэг Дорноговь аймгийн Даланжаргалан, Их хэт зэрэг сумдад шинээр илэрсээр байгаа аж. Гуравдугаар сарын 14-ний байдлаар Хэнтий, Дорноговь аймгийн Их хэт, Алтан ширээ, Дэлгэрэх, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумын 26 голомтод мал, амьтны гоц халдварт шүлхийгээр өвчилсөн 662 үхрийг зориудаар устгаж халдваргүйжүүлэлт хийжээ. Гэсэн ч шүлхий өвчний халдвар зогсохгүйгээр барахгүй бог малд илрэх болсон байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хоёр малчны хотонд нийт 24 хонинд шинж тэмдэг илэрчээ.

Сэтгэгдэл ( 0 )