Дуучин Бейонси нөхрийнхөө сайн найз Канье Уэст болон түүний сүйт бүсгүй Ким Кардашиан нарын хуримд оролцохыг хүсэхгүй байгаа аж. Энэ нь Ким Кардашиан хуримаа бүхэлд нь дүрс бичлэгт буулган “Keeping up With Kardashians” реалити шоугаар цацахаар төлөвлөсөнтэй холбоотой гэнэ. Сүйт бүсгүй өөрийн амьдралын чухал мөчөө телевиз үзэгчидтэйгээ хуваалцахыг мөрөөдөж байгаа бол Бейонсе түүний гэр бүлийн алдарт реалити шоуны оролцогч болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд Бейонси Ким Кардашианд хуримын бичлэгээ цуцлахыг санал болгож, үгүй бол хуриманд нь оролцохгүй гэсэн болзол тавьсан байна.
Үүнээс өмнө Ким Кардашиан Бейонсиг хуримын гэрчээр зогсоохыг хүссэн ч тэрээр шууд татгалзсан аж. Рэппэр Канье Уэст, реалити од Ким Кардашиан нарын хуримын тов ирэх тавдугаар сарын 24-нд зарлагдсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )
Beyonce chen Od shuu de. Yu gj ene huuhnii gerch boldgin. Zov