Д.Нанзаддорж: Энэ жилээс эхлэн авто зам ашигласны төлбөр авдаг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 19

Энэ жилээс эхлэн нийслэлийн замд зорчиж байгаа авто машинаас зам ашигласны төлбөрийг жилээр тооцон авдаг болжээ. Уг журам энэ сарын НИТХ-ын шийдвэрээр батлагдсан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн авто тээврийн газрын дарга Д.Нанзаддоржтой ярилцлаа.

-Зам ашигласны төлбөр авах нь ямар ач холбогдолтой юм бэ?

- Авто машины албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг авсаар ирсэн. Энэ хоёр төрлийн татвараас гадна авто зам ашигласны төлбөрийг авахаар боллоо. Уг төлбөрийг авах шийдвэр нь НИТХ-аас гарсан тогтоолын журмаар батлагдсан юм. Энэ журмын гол агуулга нь нийслэлийн замыг ашиглаж байгаа бол түүнийхээ төлбөрийг төлөх ёстой гэсэн зарчимтай юм. Олон улсад ч ийм жишиг байдаг. Төлбөрөөр орж ирсэн мөнгө авто замын салбарт ашиглагдана. Өөрөөр ашиглахгүй. Ямар ч эрх мэдэлтэй хэн ч байсан энэ мөнгөнд гар хүрэхгүй гэсэн үг. Иргэд хуульд заасан цаг хугацаанд татвараа төлөөд явчих юм бол энэ мөнгө эргээд эргэлтэнд орж замын ажилд зарцуулагдана.

-Татвараа хэзээнээс эхэлж төлөх вэ?

 -2013 онд замын засвар болон шинэ зам тавих ажил их хийгдсэн. Үүнийгээ дагаад замын түгжирэл тодорхой хэмжээгээр буурсан. Хичнээн олон машин явах тусам замын элэгдэл ихэсдэг. Тиймээс энэ мөнгийг элэгдсэн замд нь зарцуулах юм. Энэ сарын 20-оос 5-р сарын 30-ныг хүртэл татварын нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ. Авто машинтай холбоотой бүх татвараа ямар ч очер дараалалгүй төлөх боломжтой. Мөн авто тээврийн оношлогооны төвүүд өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана. Мөн амралтын өдрүүдээр хүртэл ажиллана. Тэгэхээр энэ сарын 20-ноос эхлэн төлөх боломжтой юм. Харин авто машинуудад  6-р сарын 24-нд хяналт шалгалт явуулна.

-Оношлогоонд орсон авто машинд гурвалжин наалт наадаг энэ хэвээрээ байгаа юу?

-Урьдны жилүүдэд гурвалжин наалт наагаад тухайн наалтыг хараад цагдаа нар хянадаг байсан.  Энэ жилээс наалт наахаа больж байгаа. Гурвалжин наалтыг хэвлэхээс эхлээд нэлээд мөнгө зарцуулдаг байсныг хэмнэж байгаа юм. Мөн цагдаагийн тусгай багаж төхөөрөмжөөр хянадаг боллоо. Өөрөөр хэлбэл онлайнаар хянана гэсэн үг.

-Авто зам ашигласны төлбөрийн мөнгөөр аль авто замыг засаж, хаана шинэ зам барих вэ. Тооцоо судалгаа гаргасан байгаа юу. Түгжирлийг хэдэн хувиар бууруулах вэ?

-1999 оноос хойш өнөөдрийг хүртэл зам ашигласны төлбөр авч байгаагүй.Олон улсын жишгээр энэ жилээс авахаар боллоо. Зөвхөн товчоогоор гарч, орж байгаа авто машинаас 500 төгрөг хураадаг байсан. Энэ онд зам ашигласны төлбөр гэж 9 тэрбум төгрөг орж ирнэ гэсэн тооцоо гаргасан. Үүнийг зам өргөтгөх, шинэчлэхэд болон замыг хамгаалах ажилд  ашиглах юм. Мөн Зурагтын эцсийн буудлын их түгжрэлтэй хэсгийн 4.6 км замыг 4 эгнээ болгож засна. Соёолж дэлгүүрийн хажуугийн гүүрэн замыг их монголын замтай холбоно. Бусад замыг сэргээн засварлах ажилд захиран зарцуулна. Өнгөрсөн онд авто замын ажил өрнөснөөр энэ онд замын түгжрэл багассан. Үүний адил тодорхой хэмжээгээр замын түгжрэл буурах болно.

-Жилд нэг машинаас хэдэн төгрөг авах юм бэ?

-Моторын хүчин чадлаас нь хамаараад жилд нэг машинаас 30-70 мянган төгрөгийн татвар авна. Хуучин татвар авдаг шатлалаар аваад явна гэсэн үг. Зам бол байнгын элэгдэлд байдаг. Хууль хэрэгжээд явна. Зам элэгддэгээрээ элэгдэнэ. Цаашид замын чанарыг сайжруулах ажил хийгдсээр байна. Оношлогоонд ороогүй тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(124.158.107.48) 2025 оны 03 сарын 13

ard tumneesee avaad l bkhaas demjikh arga khemjeeg neg ch avakhgui yum aa. UB khotod niit kheden mashin bgaa bilee, tegekheer nileedgui khemjeenii tatvar tsuglana. Butsaagaad khedkhen zam zasdag company ni tendert shalgarasan nereer avchikhna. Tegekheer khedkhen toony khumuusiig ulam bayajikhad ni demjleg uzuulj bgaa zokhoin bguulalttai agra khemjee bna. Uchnuun ikh mungu gazar saigui l khuraadag. Khaana ter skhan zam bgaad bgaam. Kharin ch muukhai zamaar yavuulj mashinig ni evduulj bgaadaa nukhun tulbur ugmuur yum. Ene niislel, tuuniig tolgoilj bui Bat-Uul, nuguu ITKhin darga 2 bolimoor yum. Ard tumendee demjleg bolokhoor ajil khii l dee... Khiigeed bgaa ajluudiin chini tatvar, tulbur, turees ni uuruu uursdiiguu boljog bdag dundchuudaas l garaad bna. ene chin daramt bolood bna. Taivan amidruulaad uguuch.UB khotin transhei khyazgaarlagdmal, deer ni bugd ezentei bolchikhson bgaa shuu ARD TUMNEE bas bodooroi.Unekheer ta anr avsan khuraasan aa jiriin irgen bidend kheregteigeer shiidekhgui bna. Dariu 2 jil ungurluu. Bodit nudend uzegdekh zuil alga. A kharin olon udaa khuralddag bolson ni kharaagdaj bgaa, gadaad mash ikh yavj bgaa ni bas kharagdaj bgaa Bat-Erdene gedeg dargaas avaad...

1  |  0
zochin(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Авто замын газрын дарга шүү дээ эрхэм сэтгүүлч ээ!!!

1  |  0
UULEE(182.160.35.129) 2025 оны 03 сарын 13

ENE ERGUU CHINI HUVIDAA KOMPANITAI HUU NI AJILLUULDAG MUNGU HUULEGCH SHUU MUNKHUD ASHDIIN ZAM XXK

1  |  0
zochin(182.160.32.14) 2025 оны 03 сарын 13

Zam zasna geel baahan tatvar nemdeg zah gazariin zamaa yanzlaach adilhanl ter tatvariig chini ogch baigaashdee nugeliin nudiig gurilaar huurna geech boloh yumda ta nar

1  |  0
22 Товчоо шинэ хотын төвийн урд байрлалтай 2-р эгнээний 2 га газар зарна. Утас 91915103(103.23.51.8) 2025 оны 03 сарын 13

22 Товчоо шинэ хотын төвийн урд байрлалтай 2-р эгнээний 2 га газар зарна. Утас 91915103

1  |  0
22 Товчоо шинэ хотын төвийн урд байрлалтай 2-р эгнээний 2 га газар зарна. Утас 91915103(103.23.51.8) 2025 оны 03 сарын 13

22 Товчоо шинэ хотын төвийн урд байрлалтай 2-р эгнээний 2 га газар зарна. Утас 91915103

1  |  0
tur(112.72.13.99) 2025 оны 03 сарын 13

Henii mungu tugruguur naad zamaa zaschaadodoo yu yrij bgn boloo sda

1  |  0
dddd(202.179.23.162) 2025 оны 03 сарын 13

davartsan ymaa oligtoi zam bhguishdeee

1  |  0
Top