Хүчирхийллийн улмаас дахин нэг эмэгтэй амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 19

Өчигдөр Баянзүрх дүүргийн 27-р хороонд иргэн 45 настай эрэгтэй Э нь зүүн далны орчим хүйтэн мэсээр гэмтээсэн  шархтай нас барсан байжээ. Хэрэгт Хэнтий аймгийн харьяат иргэн 46 настай эрэгтэй С-г сэжигтэнээр тооцон Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй юм байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд 45 настай эмэгтэй О-г гуравдугаар сарын 14-ний өдөр тус хорооны Угсармалын подвальд хамтран амьдрагч 50 настай С нь зодож хүнд гэмтэл учруулсан байна. Үүний улмаас хэвлийн хагалгаанд орж нас барсан хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top