Хүүхэд хөлд оруулахад муу өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

Аргын тооллын 3 сарын 20, Бархасвадь гараг. Билгийн тооллын 19, Салхины эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(84.103.197.78) 2025 оны 03 сарын 13

Muhar suseg soliorol bolloo boliochee pyzdakuudaa

1  |  0
Зурхайч(202.131.244.67) 2025 оны 03 сарын 13

Нэртэйгээр нь хоол идвэл муу өдөр гэж хуцаач

1  |  0
Top