Өнөөдөр болох үйл явдалын тойм

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

09:00-13:00 цагт Монгол Улсын байгаль орчны засаглалыг бэхжүүлэх--2 төслийн хүрээнд БО салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын чадавхи бэхжүүлэх төлөвлөгөөний төслийн танилцуулга Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно.

-10.30 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: "Дээд боловсрол - чанарын шинэчлэл" сэдэвт ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ болно. Уулзалтад БШУЯ-нысайдЛ.Гантөмөроролцоно.

- Гэмтхэргээсурьдчилансэргийлэх, нийслэлхотодгарчбайгаагалтүймрийнтоодавтамжийгбууруулахзорилгоорСүхбаатардүүргийнОнцгойбайдлынхэлтэс, Цагдаагийнхоёрдугаархэлтэсхамтранмаргааш 11 цагаасэхлэнгэрхорооллыниргэдэдхөдөлгөөнтсурталчилгаа, зөвлөгөөмэдээлэлөгчүзүүлэхсургалтзохионбайгуулна. Хүнамихээртөвлөрсөн 7 буудалорчимдболно.

- Өнөөдөр 18:00 цагаас Дуучин Л.Байзада болон Монголын эстрадын оддын Наурызын баярт зориулсан тоглолт Тусгаар тогтнолын ордны 7 давхарт болно.

- ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАМ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА
-Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээний хүрээнд 2014 хамтын ажиллагааны санамж бичигт МХЕГ -ын дарга Д.Батмөнх, МХЕГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, СХЗГ -ын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар гарын үсэг зурах үйл ажиллага болно.

- Монголын сүүний нэгдсэн холбоо Нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай хамтран нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулганыг өнөөдөр 10 цагаас Улаанбаатар чуулгын төв танхимд /Орчлон сургуулийн замын эсрэг талд/ зохион байгуулна. Чуулганаар нийслэлчүүдийн сүүний хэрэглээг дотоодоосоо хангах, сүүний үнэ тогтворжуулах, саалийн ферм эрхлэх сайн жишиг тогтоох зэрэг тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхан хэлэлцэнэ.

- Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн "Бүсгүйн урлан-2014" үзэсгэлэн худалдаа  Монголын хүүхдийн ордонд 11 цагаас болно.

- Баянхошуу дахь ажлын албанаас СХД-ийн Баянхошуу бүсийн иргэдийн эрүүл мэндийн байдал, тулгамдаж буй асуудлын талаарх уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг маргааш /03.20/ 14 цагаас СХД-ийн 76 сургуулийн урлаг зааланд болно.Холбогдох утас: 96053737

- Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хэлэлцэх асуудлыг маргааш танилцуулъя.

- Өнөөдөр 21 аймаг, нийслэлийн лаборатори сургуулийн захирал, боловсролын газрын дарга, бага ангийн багш нар, СХД-ийн 12-р сургууль, БЗД-ийн 44-р сургууль,СБД-ийн 23-р сургууль, БГД-ийн 93-р сургууль , БГД-ийн Эрдэмийн өргөө сургуулиуд дээр 08 цагаас 10цаг 55 минутын хооронд хичээлд сууна.

-Өнөөдөр МАХН-ын ахмад гишүүд хэвлэлийн хурал зарлалаа. МАХН-ын төв байранд 11.00 цагаас болох уг хурлаар МАХН-ын удирдлагуудыг огцрохыг шаардаж буй хүмүүсийн талаар мэдээлэл өгнө.

- "Хүртээмжтэй өсөлт" сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр  09:30 цагт Төрийн ордны Иргэний танхимд болно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top