Хорь гаруй настай залуу усанд орж байхдаа цэнэглэгч залгасан гар утсаар ярьж байгаад тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ долоо хоногт гарсан. Найз бүсгүйнхээ утас руу залгаж "Одоо чамтай уулзахаар гарлаа" гэж хэлэх зуурт цахилгаанд залгасан байсан утас нь усанд унаж тогонд цохиулсан байдаг.
Үүнээс гадна залуу хос цахилгаан станцын ойролцоо тогонд цохиулж, өдгөө гар хөлийнхөө хурууг тайруулах мэс засалд орсон. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хангадаггүй, хайхрамжгүй байдлаас үүдэж тэд мэс засал хийлгэж, сар шахам эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Tegiish dee tseneglegch zalgasan utas gej bna shdee teneg ym togond zalgaatai utasaar yriad baihdaa yahav dee... 220bolt zalgaatai baihad shvv...teneg gehees uur yu gej bodohov dee