Хятадад гарсан шувууны ханиад буюу H7N9 вирусны тархац ихсэж 226 хүнийг өвчлүүлэн 72 хүний амийг авч одоод байна. Энэ тухай дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) албан ёсоор мэдээлэл хийжээ. Энэхүү вируснаас болж Хятад улсад тахиа шувууны аж ахуйн салбар огцом уналтад орсоор байна. H7N9 вирусны эсрэг вакцин үйлдвэрлэж удахгүй хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд хүнээс хүнд халдсан тохиолдолд ч өвчинг намжаах шидтэй хэмээн өнгөрсөн даваа гарагт Хятадад болсон хэвлэлийн хурлын үеэр Шанхай хотын эрүүл мэндийн клиникийн төвийн доктор Zhong хэлжээ. Энэхүү вирусны халдвар өнгөрсөн намар эхлэн хурдацтай тархаж даруй 144 хүн өвдөн тэднээс 46 нь өөд болж байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хятадын эрх баригч нар H7N9 вирус хүнээс хүнд халдварлах боломж байхгүй гэж үзэж байгаа ч нэгэн гэр бүлийн гишүүн бусаддаа халдаасан тохиолдол гарсан юм. Гэхдээ энэ вирус хүйтэнд тэсвэртэй бөгөөд хүний биеийн дархлаа муудах үед идэвхитэй халдаж байгааг нь илрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )