Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр иргэн Г-ийн гэрээс 25 мөнгөн аяга хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Уг хэргийг 23-25 насны эрхэлсэн тодорхой ажилгүй хоёр залуу үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Уг хоёр этгээд хулгайлсан мөнгөн аяганыхаа нэгийг нь зарсан байсан бөгөөд өмнө нь мөн хулгайн хэрэгт холбогдож байсан нь тогтоогдсон байгаа аж. Тухайн хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )