Эрт цагт амьдарч байсан аймшигт амьтад

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 16

Санаанд багтамгүй аварга могой, айдас төрүүлэм жаран хөлт зэрэг эдгээр амьтдыг хараад 21-р зуунд амьдарч байгаадаа, эдгээр амьтадтай хэзээ ч учрахгүйдээ баярлах ч шиг. Одоо нэгэнт устаж үгүй болсон эртний гайхалтай үлэмж биет амьтдын зургийг та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.  

 

Нугасан хошуут заан. ( Platybelodon grangeri )

Платибелодон нь 4 сая орчим жилийн өмнө амьдарч байсан хошуутны багт багтах өвсөн тэжээлт  амьтан юм.  

Эдгээр аварга амьтад Африк, Европ, Ази болон Хойд Америкт амьдарч байсан бололтой. Платибелодоны биеийн урт 6 метр, өндөр нь 2,8 метр хүрдэг байна. Харин аймшигт хошуугаа ургамлын үндэс малтах төдийд л хэрэглэдэг байсан ажээ.


Аварга могой. (  Titanoboa cerrejonensis )

Колумбаас олдсон энэ аварга мөлхөгч ойролцоогоор 60 сая жилийн өмнө амьдарч байв. Тэдний урт 13 метр хүрч, хүнд нь тонн илүү байсан гэнэ.

Олзоо ороон боож алдаг энэ могой нь орчин үеийн анакондын өвөг байжээ. Титанобоа бүх цаг үеийн хамгийн том могой байсан төдийгүй,  хэмжээгээрээ зөвхөн динозавруудын дараа орох том нугалмайтан байв.


Супер тэмээлзгэнэ. ( Meganeura monyi )

Тэмээлзгэнийн өвөг болох энэхүү нисдэг аварга нь 300 сая жилийн өмнө амьдарч байжээ.

Дэлгэсэн далавчны урт нь 65 см хүрч, дэлхий дээр амьдарч байсан хамгийн том шавж хэмээн тооцогддог юм байна.


Аварга хилэнцэт хорхой. ( Jaekelopterus rhenaniae )

2,5 метр урттай энэ хорхойг саяхан Германаас олсон байна. 390 сая жилийн өмнө амьдарч байгаад мөхсөн гэж судлаачид дүгнэжээ.

Хэмжээгээрээ матрын хирийн энэ хорхойн аймшигт хавчаар бүхий ам нь 46 см хүрдэг ажээ. Энэ махчин төрөл нэгтнээ ч идэхээс буцдаггүй байсан гэнэ.


Аварга шувуу ( Dinornis robustus )

Аварга Моа бол урьд хожид дэлхий дээр амьдарч байсан шувуудаас хамгийн том нь юм. Тэд Шинэ Зеландийн өмнөд арлуудаар амьдарч байсан ба 3,6 метр өндөр, 250 кг жинтэй байсан гэнэ.

Энэ урт чийрэг хөл, хурц хошуу, бахим хумстай гайхалтай шувуу одоо нэгэнт устан үгүй болжээ.


Хамгийн том гүрвэл ( Megalania prisca )

Энэ мангасыг “ Чөтгөрийн луу “ гэж нэрлэх нь цөөнгүй. 7 метр урттай, 400-700 кг жинтэй энэ амьтан  хуурай газрын хамгийн том гүрвэлээр бүртгэгдээд байна.

Мегаланиг аль эрт сөнөсөн гэж үздэг ч Австрали тивээс олдсон араг ясны үлдэц ердөө 300 жилийн настай байжээ.  Зарим эрдэмтэд тэднийг одоо ч Австралид амьдарч байгаа гэж итгэсээр байна.


Аварга жаран хөлт. ( Arthropleura )

Артроплевр нь дэлхий дээрх хамгийн том сээр нуруугүй амьтан бөгөөд уртаараа 2,6 метр хүрч байжээ. Тэд орчин үеийн жаран хөлтийн өвөг бөгөөд 340-280 сая жилийн өмнө амьдарч байсан байна.

Эдгээр амьтад сүүлэн хэсэг дээрээ босож / зогсож /...Энд дарж цааш ушншина

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.250) 2025 оны 03 сарын 13

цаашаа линк дээр нь дарж ороод үзхээр болж байна

1  |  0
(117.55.68.141) 2025 оны 03 сарын 13

Uursduu bodood olchih

1  |  0
(182.160.0.209) 2025 оны 03 сарын 13

zurag ni hna bnaa!!!!!!!!!!!!

1  |  0
(103.10.22.135) 2025 оны 03 сарын 13

haraal idsen zuragnuud haana bnaa?

1  |  0
(103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

paaa yayayaya

1  |  0
Top