Монголын сайтуудын нэгдсэн II чуулган өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 24

Монголын сайтуудын нэгдсэн хоёрдугаар чуулган өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 24-нд болно. Өмнө нь 2012 оны хоёрдугаар сард анх удаа “Монголын сайтуудын нэгдсэн чуулган” болж байсан юм. Монголын Сайтын Холбоо шинэчлэн зохион байгуулагдаж байсан юм.

2009 онд байгуулагдаж тав дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Монголын Сайтын Холбооны Удирдах Зөвлөлөөс “Шинэ салбарын шанг таталцсан 5 жил” нэртэй тайлан сэтгүүлийг эмхлэн гаргажээ. 120 гаруй вэбсайтыг эгнээндээ нэгтгэсэн тус холбооны ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан энэ удаа ахин нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд  Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, шинэ бүтэц бүрэлдэхүүнийг бүрэн дэмжиж ажиллана хэмээн мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
joker(202.126.91.159) 2015 оны 01 сарын 26

B-) B-) B-) B-) B-) B-) B-) B-) B-) B-) B-)

0  |  0
Top