Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн 81 чиглэлд том оврын 615, туслах 17 чиглэлд бага оврын 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус нийслэлчүүдэд үйлчлэхээр болсон.
Тухайлбал, долдугаар сарын 11,12-нд “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Мишээл экспо” гэсэн гурван чиглэлд 20 том оврын автобус үнэгүй үйлчилнэ. Мөн “Хүй долоон худаг”, “Дунд голын гарам” чиглэлд рэйлбус зорчино. Рэйлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлд таван автобус иргэдэд үнэгүй үйлчлэх юм.
Харин “Хүй долоон” худаг дахь рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн таван автобус энэ сарын 10-15 нийг хүртэл богино эргэлтээр үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх аж.
Мөн долдугаар сарын 11,12-нд “Гандийн гудамж”-ны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13,14-нд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос том оврын 20 автобус, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон”-ы зогсоолоос нийт 20 бага оврын автобус “Хүй долоон” худаг руу явах юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
ЗӨВ ШҮҮ