Саяхан нэгэн жиргээч Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражны тухай жиргэсэн нь олны анхааралд нилээдгүй хүрч дургүйцэл болон өмгөөлөл аль алийг нь дагуулсан. Тус жиргээнд “Баянгол дүүргийн цагдаагийн дээд цолтой хүний граж” хэмээн нэрлэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлэх гол шалтгаан болсон ажээ.
Энэ талаар Нийслэлийн авто замын газрын Хяналтын инженер Ш.Түмэндэмбэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 27 дугаар байрны ард зам тавих ажлын тендер зарлагдаад, өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр Жи Жэй Си компани гүйцэтгэлийн ажлаа эхэлсэн. Тухайн үед зам чөлөөлүүлэх асуудлаар БГД-ийн газрын алба, Өмчийн харилцааны газарт албан бичиг хүргүүлсэн. Анх тэнд хоёр граж байсны нэгийг нь чөлөөлсөн. Харин нөгөөгийнх нь эзэн нь байхгүй шалтгаанаар чөлөөлөхгүй байгаа юм. Гражийн дотор машины сэлбэг хураасан байгаа талаар мэдээлэл байгаа бөгөөд бид ямар нэгэн эрхзүйн үндэсгүйгээр хүний эд хөрөнгийг ачаад, газраа чөлөөлөх боломжгүй. Тиймээс гражийг тойруулан замаа тавьсан. Одоо ч газраа чөлөөлөхөд хучилтын ажил хийх боломжтой. Гражийн эзэн нь ямар хүн байгаа талаар мэдэх зүйл алга. Гүйцэтгэгч компанид, Нийслэлийн авто замын газарт ямар ч эрхзүйн үндэс байхгүй болохоор бидэнд ямар ч боломж алга байна” гэлээ.
Ийнхүү улсын ажлыг хойш нь татаж хувийн амбицийг хөөсөн хэн нэгний харгайгаар төрийн өндөр албан хаагчдын нэр хүнд өдрөөс өдөрт унасаар байна.
Сэтгэгдэл ( 3 )
Төрийн албан хаагч уу, төрлийн албан хаагч уу ? Ер нь монголд хууль үйлчилдэгггүй ямар албан тушаалтан болоод олны эрх ашгийг хаан боогдуулж, хот тохижилт, зам засварын ажлыг зогсоодог байна аа...
зайлуулаачээ хэн чбайсан яадаг юм хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой, тэрний цагдаа байна уу ,юу нь байна хамаагүй шүү,
ЭНЭ ГАРАЖИЙН ЭЗЭН ХЭН НЬ Ч БАЙСАН ХЭРЭЭС ХЭТЭРЧ ЭЭ!!!