Өнөөдөр 2026.05.15. Энэ оны 135 дахь өдөр бөгөөд он дуусахад 230 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 12 минутад мандаж, 20 цаг 25 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 19 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр, Олон улсын уур амьсгалын өдөр, Олон улсын виртуал туслахын өдөр тохиож байна. БНСУ-д энэ өдөр Багш нарын баяр, Парагвайд Тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Энхийг сахиулагчдын дурсгалын өдөр, Словенид Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Оросын нэрт балетчин, ЗХУ-ын Ардын жүжигчин Надежда Павлова, Чехийн Ерөнхий сайд асан Мирек Тополанек, Их Британийн теннисчин, олимпын аварга Энди Маррей, Туркийн сагсан бөмбөгч Эрсан Ильясова, Францын хөлбөмбөгч Усмане Дембеле зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1936 оны энэ өдөр Улсын хэвлэлийн хороог өргөтгөж, Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх төв болгов.
1990 оны энэ өдөр Монголын Улаан загалмайн банк байгуулах шийдвэр, дүрмийн төслийг Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар хэлэлцүүлжээ. Хурлаар олон нийтийн нэг байгууллагын хөрөнгөөр банк байгуулахыг түдгэлзэв. Харин хувь нийлүүлэгчдээ өргөтгөх чиглэл өгсөний дагуу Монголын үйлдвэр, үйлчилгээний хоршоодын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд хувь нийлүүлэгчдээр оролцож, “Монгол хоршоо” банк байгуулахаар шийдэв. Энэ нь Монголд арилжааны банк байгуулах анхны гараа, шинэ зам гаргасан гэж үздэг.
2000 оны энэ өдөр Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалах салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үндсэн чиглэл”-ийг батлав.
2013 оны энэ өдөр “Чингис хаан” гэж нэрлэсэн Монгол Улсын анхны “Boing 767 300ER” онгоц АНУ-аас шууд нислэг үйлдэж, Улаанбаатарт газарджээ.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1793 онд Испанийн зохион бүтээгч Диего Марин Агулера салхины хүчийг ашиглан нисэх төхөөрөмжөөр газраас 5-6 метр өндөрт хөөрөв. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд нисэх оролдлого хийсэн анхны тохиолдол болон түүхэнд тэмдэглэгджээ.
1817 оны энэ өдөр Дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа сэтгэцийн эмнэлэг байгуулагджээ. Тус эмнэлэг АНУ-ын Пеннсильвани мужийн Филадельфи хотод байгуулагдсан түүхтэй.
1851 оны энэ өдөр Нью-Йорк болон Их нууруудыг холбосон анхны төмөр замыг тавьжээ.
1905 оны энэ өдөр Лас-Вегас хот үүсгэн байгуулагдав.
1928 онд Уолт Диснейн алдарт "Мики Маус" анх удаа дэлгэцнээ гарав.
1932 онд Япон улсад төрийн эргэлт болж Ерөнхий сайд Цүёоши Инүкайн амь насанд халджээ.
1940 оны энэ өдөр АНУ-д шилэн оймс худалдаанд гарч эхэлсэн байна.
1957 онд Их Британи улс дэлхийн түүхэнд анх удаа Малден аралд устөрөгчийн бөмбөгийг туршив.
2010 оны энэ өдөр Австралийн 16 настай Жессика Уотсон дарвуулт завиар дэлхийг ганцаар тойрсон хамгийн залуу тамирчин болжээ.
2013 оны энэ өдөр Ирак улсад дэгдсэн үймээн самууны улмаас гурван өдрийн дотор 389 хүн амиа алджээ.
2024 оны энэ өдөр Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн амь насанд халдав. Тэрбээр хэд хэдэн удаа буудуулсан ч амьд үлдсэн.
Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )