
“Хөгжил Трейд” ХХК үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ ондоо “Нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарсан нь манай хамт олны хувьд онцгой ач холбогдолтой, бахархалт үйл явдал болж байна.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь компанийн үйл ажиллагаа, тогтвортой өсөлт хөгжил, нийгэм болон улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа үнэнчээр биелүүлж ирсэн хамт олны маань хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлсэн өндөр үнэлгээ юм.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж, итгэл хүлээлгэн дэмжиж ирсэн нийт харилцагч байгууллага, түншүүд, хэрэглэгчид болон үе үеийн ажилтан, алба хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье
Мөн өдөр тутамдаа ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, татварын тогтолцоонд бодит хувь нэмэр оруулж буй нийт ажилтнууддаа онцгойлон талархаж байна
“Хөгжил Трейд” ХХК нь цаашид ч хууль, татварын үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно.




Сэтгэгдэл ( 0 )