Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газар, хамтран жил бүр зохион байгуулдаг “Жижиг дунд бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн 22 дэх жилдээ “Мишээл” экспо үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 5-р сарын 16-19-ний өдөр амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Энэхүү үзэсгэлэнд ОХУ, БНСУ, Хонконг болон Монгол улсын Улаанбаатар хотын 5 дүүрэг, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл аймгуудын нийт 150 гаруй бичил жижиг, дунд аж ахуй нэгж байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулан оролцсон бөгөөд оролцогчид 15 номинаци нэр дэвшүүлснээс “ХӨГЖИЛ ТРЕЙД” ХХК-ийн шинээр худалдаанд гаргаж буй байгальд бүрэн задардаг “БИО” хогны уут “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН” номинацийн эзнээр шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )