“AKIpress” хэмээх Киргизстаны мэдээллийн агентлагийн сайтад Хубилай хаантай холбоотой нэлээд сонирхол татахуйц мэдээлэл гарчээ. Монгол Улс дэлхийд Чингис хааны дараах нэр нь түгсэн Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэхээр болсныг олон улсын цөөнгүй сайт мэдээлж байгаагийн нэг нь AKIpress.org сайт.
Киргиз, Орос, Англи хэлээр мэдээллээ түгээдэг энэхүү нэр хүндтэй онлайн сайтад өчигдөр “Монгол Улс Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэнэ. Сайд нарын танхимын хуралданаар ийм шийдвэр гаргасан. Чингис хааны ач хүү Хубилай хаан маш алдартай, олонд танигдсан удирдагч байсан хэмээгээд эх сурвалжуудад дурдсанаар Хубилай хаан Таж Махал, Гранд Каналыг байгуулсан. Түүний хаанчлалын үед цаасан мөнгө ашиглах нь ихэссэн” хэмээв.
Гэхдээ өдгөө юань мөнгөн тэмдэгттэй Хятадад эрт цагт Юань гүрэн /Yuan currency-Yuan Dynasty/ байгуулж байсан Хубилай хааныг Хятадад анх цаасан мөнгийг үйлдвэрлэж гүйлгээнд нэвтрүүлсэн гэж Монголын түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэгвэл Хубилай хаанаас өмнө байгуулагдсан Хятадын Гранд Канал болон түүнээс хойш байгуулагдсан хэмээн тэмдэглэгдсэн Таж Махалыг яагаад Хубилай хааныг байгуулсан гэж бичив. Киргизстаны сайт алдаа гаргав уу аль эсвэл тэдэнд Хубилай хааныг Гранд Канал,Таж Махалыг байгуулсныг батлах түүхэн баримт байна уу.
Ерөнхийдөө энэ мэт алдартай бүтээн байгуулалтын он цагийг олон янзаар дурдсан олон түүхэн сурвалж бичгүүд байдаг ч Киргизстан зэрэг Ази, Европын орнуудад Хятадын түүхчид гэхээсээ илүү Монголын эзэнт гүрний үеийн Персийн түүхч Рашид аль-Диний баримтыг гол болгодог тухайгаа өмнө нь дурдаж байсан. Гэхдээ Рашид аль-Дин болон өөр бусад түүхч Хубилай хааныг Таж Махал, Гранд Каналыг барьсныг батлах сурвалж бичиг үлдээгээгүй байх.
Тэгээд ч цаг хугацааны хувьд хол зөрж, басхүү Таж Махалыг 1632–1653 онд баригдсан гэх олон баримт байхад Киргизстаны тус улс болон төв Азид мэдээллээ түгээдэг, нийслэл Бишкек хотод байрлалтай анхны чөлөөт мэдээллийн агентлаг “AKIpress” алдаа гаргасан бололтой.
Харин Бээжин-Ханжоуг холбосон 1794 км урт байдлаараа дэлхийн хамгийн урт суваг басхүү дэлхийн хамгийн урт хиймэл нуур хэмээн Дэлхийн өвд бүртгэгдсэн Хятадын Гранд Канал /Аугаа суваг/ Хубилай хаанаас өмнө баригдаж эхэлсэн ч түүний үед бүрэн ашиглалтад орж, торгоны замын худалдааны гол чиглэл болж байсныг үгүйсгэх аргагүй юм байна.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 2 )
Тэр сувгийг монголчууд байгуулсан нийслэл хотоо Дайду буюу Бээжин болгоод худалдааны төв болгохын тулд далайн эрэг байхгүй тээврийн асуудал хүнд байсан тулд далайгаар тээвэрлэж ирсэн барааг тасралтгүй татах мөн тариа будаагаар хангахын тулд Хублай хаан их сувгийг татуулж холбох ажлыг хийлгэсэн. Монголчууд байлдахаас гадна бүтээж чаддаг ард түмэн байсан бас бүтээлгэдэг ч ард түмэн
Taj Mahal-iig Mongolchyyd barisan gedgiig gadaadiinxan l xeleed bxiin xyjaa nar MGl-iin tyyxtei xolbootoi medeellyydiig ystgasan ba uursdiiguu aldarshyylaxiin tyld MGL-chyydiin sain medeellyydiig tas nyydag ni xaragdaj bna, mun MGL-chyydiig xursh xyatad, Oros-yyd l doosh ni xiiseer irsen. MGL-chyyd saijirirch, ner turuu xamgaalna!