Нэг алхам урагшилж, хоёр алхам хойшилсон нийтийн тээвэр

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

Нийслэлийн оршин суугчдын бараг 700 мянга нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн тоо баримт бий. Үүнээс нь харвал Улаанбаатарчуудын хамгийн хүртээмжтэй үйлчилгээ энэ болох байх. Хэдий тийм ч энэ салбар хотын үе үеийн удирдлагуудын анхааралд өртөж байсан нь бага. 2009 онд 400 автобус Солонгос улсаас оруулж ирсэн нь хамгийн том хөрөнгө оруулалт болсон.  Тухайн үед малгайгаа аван магтаж байсан энэ 400 автобус чанар байдал, манай орны цаг агаарын байдалд зохицоогүй гэхчлэн шүүмжлэл дагуулж байсан нь бий. Үнэхээр ч өвлийн улиралд “явдаг мөсөн хөргүүр”, зун цагт бол халуун жигнүүр мэт тав тух талаасаа дэндүү  хайнга гэмээр хийцтэй.

Хамгийн гол өөрчлөлт бол смарт карт. Үнэхээр энэ бол үйлчилгээний том дэвшил, Улаанбаатарыг гоё харагдуулах нэг шинэ зураглал мөн.
2009 оноос хойшхи нийтийн тээвэрт хийгдсэн томоохон өөрчлөлт шинэчлэлт энэ онд тохиож байна. Нийслэлийн нийтийн тээвэр шинэчлэгдэж байна гэж дээр дооргүй л ярьж байна. Цахим карт,  төв замын том оврын угсраа автобус,  маршрутын давхардлыг арилгасан нь энэ шинэчлэлийн гол  агуулга, илэрхийлэл гэж байна.  Энд урагшилсан ухарсан аль аль нь бий. Гэхдээ хотын өмнөх удирдлагуудын үед  энэ салбарт  хийж хэрэгжүүлсэн ажил тун хомс байсантай жишихэд  ямартай ч хийсэн өөрчлөлт, хэлэх үгтэй байгаа нь үнэн.  

Хамгийн гол өөрчлөлт бол смарт карт. Энэ систем нийслэлийн нийтийн тээвэрт нэвтрээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Иргэд ч энэ өөрчлөлтөд  дасч гаршчихсан, дэмжиж сайшааж байна. Солонгос ийм өөрчлөлтөд иргэдээ дасгах гэж чамгүй хугацаа өнгөрсөн гэж байгаатай харьцуулахад монголчууд смарт картын хэрэглээнд их амархан дасч заншиж байх шиг байна. Үнэхээр энэ бол үйлчилгээний том дэвшил, Улаанбаатарыг гоё харагдуулах нэг  шинэ зураглал мөн. Харин анзаарч байхад  иргэд ихэнхдээ автобусанд суунгуутаа буух хаалганы төхөөрөмжинд нь картаа хамт уншуулаад байгаа харагдаж байна.  Уг нь буух хаалганы уншигч  тухайн иргэн хэдэн буудал явав, хэдий хугацаа зарцуулав, иргэдийн автобусаар зорчих дундаж хугацааг тодорхойлох гэхчлэн судалгааны зориулалттай гэсэн.  Смарт картыг дагалдаж ирсэн нэг дэвшил гэвэл иргэдийн ухамсарт ирж буй өөрчлөлт. Зорчсон л бол төлбөрөө төлдөг болж байна.  Энд тэндхийн архи, шинхэг үнэртүүлсэн тэнэмэлүүд бараг харагдахаа больсон байна лээ.  Энэ бүхэн бол нийтийн тээврийн урагш хийсэн нэг алхам.

Төв замынхаа хөдөлгөөний давхардлыг арилгах гээд босоо тэнхлэгийн зам дагуу явж байсан маршрутын хүртээмж, жигд хуваарилалтыг алдагдуулсан гэв.

Төв замаар угсраа автобус зорчих болсонтойгоор  чиглэлийн давхардлыг арилгахаар маршрутыг өөрчилсөн. Уг нь өмнөх маршрут үйлчилгээ үзүүлэгч компаниуд хүмүүсийн хамгийн их урсгалыг өөрсдөө тооцож судалсан сайн чиглэл байсан гэлцдэг. Гэвч шинэчлэлийн хүрээнд хийгдсэн  дээрхи өөрчлөлт  нийтийн тээврийн жигд хүртээмжтэй байдлыг алдагдуулсан хэмээн зорчигчид гомдоллож  байна. Товчхондоо бол “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” юм байх.  Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Бадамханд урьд нь хоёр автобус дамжаад Нэгдүгээр төрөхөөс урдхан байх ажилдаа ирдэг байсан бол энэ өөрчлөлтийн дараа гурван автобус дамждаг болсон гэж байна. Мөн дүүргийн иргэн Оюун Зам гүүрийн автобаазаас Төмөр замын төв буудлаас холгүй байх ажилдаа нэг автобусаар ирж очдог байсан бол одоо хоёр дамждаг болсон гэхчлэн гомдоллов. Тэрчлэн Нарантуул очдог автобус цөөрсөн хэрнээ Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр чиглэл чиглэлийн автобус бөөгнөрч байгаа тухай шүүмжилж байх юм. Төв замынхаа хөдөлгөөний давхардлыг арилгах гээд босоо тэнхлэгийн зам дагуу явж байсан маршрутын хүртээмж, жигд хуваарилалтыг алдагдуулсан гэв.

Маршрутын өөрчлөлтөөс хойш автобус хүлээж цаг алддаг болсон, зарим чиглэлд чихэлдэж зорчих ая тух алдагдсанд иргэд бухимдалтай байх шиг.  Социализмын үед Дэнжийн 1000-ын чиглэлийн автобусыг хүлээж буудал дээр чичирч зогсдог байсан тэр цагийг санагдуулж байна гэх хүн ч байна. Хотын тээврийнхний бодож олсон богино эргэлт энэ мэтээр шүүмжлэл дагуулж байна. Эдийн засаг хямралтай, амьдарлаа яая даа гэж байгаа ийм үед богино эргэлтийн маршрут иргэдийнхээ халаасыг сэгсрэх нэг арга гэсэн гомдол сонсогдож байна. Энэ бол нийтийн тээврийхний хоёр алхам хойшлох шалтгааны нэг болов.

Хоёрдугаарт  нийтийн тээврийн аюулгүй байдал үндсэндээ алдагдаад байна. Зөвхөн энэ намар л гэхэд том оврын хоёр ч автобусны тормос ажиллахаа больж, сүйд хийх шахлаа. Бурхан завсарлаж хүний амь эрсдсэнгүй. Энэ янзаараа бол олон хавар нэгэндээ гэгч болоход ойрхон байна.  

Нэг ийм тоо баримт байна. Улсын хэмжээнд жилд дунджаар зам тээврийн 1200 осол гардгийн 30 шахам хувь нь нийтийн тээврийн салбартай холбоотой гэнэ шүү.  Эдүгээ шугаманд явж байгаа автобуснуудын ихэнх нь насжилттай. Үйлчилгээ үзүүлэгч компаниуд  парк шинэчлэлт хийлээ гэх боловч тэд Солонгост 5-7 жил явсан хуучин автобус оруулж ирдэг. Үүнийг шинэчлэлт гэж ойлгоход хэцүү.  Хуучныг хуучнаар л сольж буй хэрэг. Дээр нь  жолооч нарын хариуцлага чадвар гэж ихээхэн эрсдэл бий.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗӨВ ШИНЭЧЛЭЛТ БОЛЛОО(124.158.76.29) 2015 оны 09 сарын 10

СМАРТ КАРТ НЭВТРҮҮЛСЭН НЬ ҮНЭХЭЭР ТОМ ДЭВШИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ БОЛСОН БАЙНА. АНХ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСАН ХҮМҮҮС НЬ ОРЛОГОО ХААГДСАНЫГ МЭДРЭЭД Л ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. ХАРИН ЗАРИМ НЭГ АВТОБУС ХУУЧИН МАРШРУТААРАА ЯВААД БАЙНА ЛЭЭ. ЭЭРМЭЛ -3,4-Р ХОРООЛОЛ ГЭЭД Л УГ НЬ АНХ МАРТШРУТ СОЛИХДОО НАРНЫ ГҮҮРЭЭР ГАРЧ ЯВАХААР БАЙСАН ЧИНЬ ОДОО ТЭНГИСЭЭР ЯВААД Л ШИНЭ МАРШРУТЫНХАА ОРЛОГЫГ БУЛААЦАЛДААД ЭХЭЛСЭН БАЙНА ЛЭЭ.

0  |  0
Bi bn oooooo(1.30.160.65) 2015 оны 09 сарын 10

Nogoo oyutnuudiin ar ger hetsvvdlee. Tulbur nemegdsen. Awtobusand munguur ywna. 2 damjdag. Udurt 2000,12sar hvrtel geheer bodood vzeerei. Tsalin tetgeweriin zeeltei. Gert bas surguuliin tsetserlegiin 2 hvvhed bn. Awtobusnii mongiig ni haanaas olj ogch bhiin be.orh tolgoilson ehchvvded ene zowlongoos salgah tuslamj bdag ch boloosoi

0  |  0
Bi bn oooooo(1.30.160.65) 2015 оны 09 сарын 10

Nogoo oyutnuudiin ar ger hetsvvdlee. Tulbur nemegdsen. Awtobusand munguur ywna. 2 damjdag. Udurt 2000,12sar hvrtel geheer bodood vzeerei. Tsalin tetgeweriin zeeltei. Gert bas surguuliin tsetserlegiin 2 hvvhed bn. Awtobusnii mongiig ni haanaas olj ogch bhiin be.orh tolgoilson ehchvvded ene zowlongoos salgah tuslamj bdag ch boloosoi

0  |  0
Sonom(150.129.143.185) 2015 оны 09 сарын 09

Kart bol mash zuv mash sain shinechlelt bolsoon, unuudur nisehees tuv shuudan hirtel yavahad yamarch heruulgui humuus unshuulaad l yavj bnle. Uragshaa yavaarai, munguu ug geed l umnu n konduktor hashgichaad baisan n tuuh bolon uldlee, manaihan amarhan dasch soeltoi bsan shu

0  |  0
Saraa(150.129.141.14) 2015 оны 09 сарын 09

Tsag barij yvah ni buruu jolooch nar ni tsagtaa barigdaad tugjireen dund aduu mal achsan met hurdtai yvah yumaa yvdag jurmaaraa yvuul yasiin toirool irehees hoish tegj uralduulah hereg bnuu er ni

0  |  0
зоч(202.126.89.176) 2015 оны 09 сарын 09

Жолооч нарынхаа хариуцлагыг дээшлүүлэхгүй бол арай хэтэрхий байна шүү. Хууль гарсан ч энэ жолооч нар чинь утсаар ярьж,тамхи татсан хэвээр байна

0  |  0
Top