Уул уурхайн мэдээний тойм:Таван толгойн нөөц тооцоолсноос бага байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн уул уурхайн мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээллийн дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиган дээр  дарна уу. Хамгийн шинэ, халуун соргог мэдээ мэдээллийг Zindaa.mn сайт ямагт түрүүлж нийтлэх болно.  Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.

...Эрдэс баялгийн зөвөлийн хуралдаан болсон бөгөөд энэ үеэр Зүүн Цанхийн нөөц 795 сая тонн бөгөөд үүний 70 гаруй хувь нь...

Б.Энэбиш: Хөрөнгө оруулалтын банкуудад бидний зүгээс үл итгэх зүйл байхгүй 

..."Эрдэнэс Таван Толгой" төрийн өмчит компани учир Засгийн газрын дэмжлэг, хувьцаа эзэмшигч болсон ард түмний оролцоо чухал. Хэрэв ажил амжилттай болбол 2011 оны эцэс, 2012 оны эхээр олон улсын түвшинд үнэлэгдсэн томоохон хэмжээний IРО ...

Уул уурхайн нөхөн сэргээлтийн төв байгуулагдана 

... БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Койка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Уул уурхайн нөхөн сэргээлтийн судалгаа мэдээллийн төв” байгуулах...

Иргэдийн хувьцааг 1072 болгож өсгөх хууль санаачиллаа 

...аж ахуйн нэгжүүдэд худалдах 10 хувийг иргэдэд үнэгүй олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нар санаачилжээ. Төсөл батлагдвал Монгол хүн бүр "Эрдэнэс Таван Толгой"-н 1072 ширхэг хувьцааг эзэмших юм...

“Монгол 999”-ийн ТУЗ үнэгүйдэж, гишүүн компаниудынхаа хөрөнгөөр наргиж эхэлжээ

...Сүртэй, хүчтэй нээлт хийсэн тус компанийн удирдах зөвлөлөөс төслийг санаачлагч томоохон бизнесменүүд нь бараг бүгдээрээ нэрээ татаж, шинэ ТУЗ бүрэлдэх тухай яригдаж эхэлсэн нь Үндэсний нэгдэл цаашид явцгүй болж байгаагийн хамгийн том илэрхийлэл биз. Том, том юм ярьж бүлт үсэрсэн нөхөд янз нь бултах нь ээ...

Хувьцаа гэдэг шувуухай буруу дэвээд байх шиг ээ

...“Хүн бүрд 536 ширхэг энгийн хувьцаа, дээр нь 1 ширхэг давуу эрхийн хувьцаа өгч байна” гэж гайхууллаа. Үнэгүй юмыг бид юу гэж ойлгох вэ. Үнэгүй зүйл зах зээлийн нийгэмд нэгээхэн ч байдаггүйсэн. Хэрвээ байгаа бол тэр нь юу ч биш. Зүгээр нэг хоосон цаас ч биш, үнэхээр юу ч бишийн юу ч биш баймаар санагдаад байна. Хэдийд үнэ орох вэ гэхээр дарга нар аанай л мэдэхгүй гэж хариулж байгаа. Олон улсын зах зээлд гарч үнэ тогтворжихоор аяндаа үнэтэй болчихно гэсэн үлгэр хэлж байна...

 Даланзадгадад бизнес хөгжлийн төв үүдээ нээлээ

...“Оюу Толгой” ХХК уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бараа үйлчилгээг дотоодоос худалдан авах, өмнийн говийн бүсийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад анхаарч буй. Бизнес хөгжлийн төв нээснээр орон нутгийн иргэд нэг дороос...

Шивээ-Овоо стратегийн орд боловч 75 хувь нь хувийн мэдэлд 

...Шивээ-Овоогийн нүүрсний ордын нийт 29500.0 га талбайгаас Шивээ-Овоо нүүрсний уурхай зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га, төрийн өмчийн “Эрдэнэс MGL” ХХК 14.2 хувь буюу 4199 га, хувийн өмчийн “Шинэ Шивээ” ХХК нь 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа аж...

 “Молекул” Батбаяр матрын нулимс унагав 

...Таван Толгойг уг нь 100 хувь төр эзэмшихээр болсон боловч “Энержи ресурс” компанид багахан хэсгийг үлдээж 95,3 хувийг төр мэдэлдээ авчээ. Урьд нь “Энержи ресурс”-ийн хувь эзэмшигч байсан “Молекул” Батбаяр, Сү.Батболд нарын зэрэг гишүүд өөрсдийн эзэмшил хувиас...

Жижиг “Тавантолгой” 76,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ 

...хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаа бүрт 130.000 төгрөгийн ноогдол ашиг хуваарилахаар...

 “Эрдэнэс Таван Толгой”-н IPO амжилттай болох урьдчилсан нөхцлүүд бүрджээ 

..."Эрдэнэс Таван Толгой" компанийн IРО-г хийхдээ юу анхаарах, хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөрөнгө босгохдоо яах  ёстойг  хэлэлцэхэд чиглэж байв. "Эрдэнэс Таван Толгой" 15 тэрбум хувьцаатай байх агаад үүний 1.5 тэрбумыг иргэдэд үнэгүй эзэмшүүлж буй. Мөн 10 хувь буюу 1.5 тэрбум хувьцааг монгол компаниуд нэрлэсэн үнээр нь худалдан авч, 29-30 хувийг...

Олигархиудын загалмайлсан “өвөө” П.Очирбат цагаан алтны хаан 

...“Айвенхоу майнз”-ын зохион байгуулалттай луйвар, дэлхийн томоохон корпорациудын манайх руу онилсон эдийн засгийн аллагын эхлэл болоод байгаа билээ. Уул уурхайн инженер, эрдэмтэн П.Очирбат...

МСS, Женко хоёрын далд зөрчил нүүрсний замыг хаав уу?

...Сайд Ц.Нямдорж бухимдаж, Х.Баттулга руу “Чи яасан том толгойтой нөхөр вэ. Нүүрсээ эдийн засгийн эргэлтэнд оруулж хэдэн төгрөг олох гэж ядаж байхад саад болоод байх юм” хэмээн зандарснаас болоод тэр хоёр золтой л нударга зөрүүлсэнгүй. Юм мэддэг, мэддэггүйдээ тулж, сүүлдээ нохой, гахай болцгоожээ...

”Оюутолгой” компани сонгосон оюутнуудаа 250 доллараар цалинжуулна 

...суралцагчдыг  дотуур байр болон хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, сар бүр 250 ам.доллараар цалинжуулах аж. Онол дадлага хосолсон уг сургалтанд хамрагдагсад  үйлдвэрлэлийн дадлагаа уулын баяжуулах ”Эрдэнэт” үйлдвэрт хийх гэнэ...  

“Эрдэнэс МГЛ” ямар аргаар мөнгө олох нь сангийн яамныханд хамаагүй гэнэ

..."Хүний хөгжил сан"-гийн төсвийн 338 тэрбум төгрөгийг "Эрдэнэс МГЛ" компаниас татан төвлөрүүлэхийг Засгийн газар үүрэг болгосон. Үүний дагуу тус компаниас одоогийн байдлаар 25 тэрбум төгрөг "Хүний хөгжил сан"-д төвлөрүүлээд байна...

“Эрдэнэс Таван Толгой”-н нийт хувьцаа 10 тэрбум доллар давна

…Эдийн засгийн салбарын олон улсын мэргэжилтнүүдийн үнэлж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээ 10 тэрбум ам.доллар давна гэсэн мэдээллийг ТӨХ-ноос гаргаад байна. Энэ нь дэлхийн хэмжээнд дээгүүр жагсах үнэлгээ бөгөөд цаашид…

“Эрдэнэс таван толгой”-н IPO хийх банкууд тодорлоо

… зах зээлийн ерөнхий зохион байгуулагчаар Германы "Дойче" банк, АНУ-ын "Голдман Сакс" банк, хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэгтэйгээр хамтран оролцохоор Францын "Би Эн Пи Париба" банк, Австралийн "Маквэари" банк сонгогджээ...

Хувьцаагаа зарсан иргэд мөнгөө хаанаас авах вэ?

…Тухайн хувьцаа эзэмшигч нь єєрийн vйлчлvvлдэг брокер дилерийн компанидаа очиж, мєнгє хvссэн єргєдлєє бичиж єгнє. Тухайн баримтыг vндэслэн VЦТТТХТ тєвлєрсєн хадгаламж дахь харилцагчийн данснаас тvvний банкин дахь нэрийн данс руу мєнгийг нь шилжvvлдэг…

“BHP Billiton” олон тэрбумын алдагдлаа Монголоос нөхөж байна

...“BHP Billiton” компани Монголын уур уурхайн "Оюу Толгой" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр томоохон хайгуулын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд дурьдсанаар бол Оюутолгойн ордоос илүү нөөцтэй том хэмжээний баялаг илрүүлсэн байна. Тэгэхээр дэлхийн уул уурхайн акулуудын нэг “BHP Billiton" шархаа Монголын говиос нөхөж буй бололтой... 

“Эрдэнэс МГЛ” ямар аргаар мөнгө олох нь сангийн яамныханд хамаагүй гэнэ

..."Хүний хөгжил сан"-гийн төсвийн 338 тэрбум төгрөгийг "Эрдэнэс МГЛ" компаниас татан төвлөрүүлэхийг Засгийн газар үүрэг болгосон. Үүний дагуу тус компаниас одоогийн байдлаар 25 тэрбум төгрөг "Хүний хөгжил сан"-д төвлөрүүлээд байна...

“Адамас майнинг” компани луйвар хийхэд гаршжээ

..."Бага хэмжээний нөөцтэй газарт хайгуул хийх нэрээр ашигт малтмалыг нь олборлоод, эцэст нь хайгуулын лицензээ цуцалдаг аргад гаршсан" хэмээн тодорхойлж байна...  

Уул уурхайн мэдээний алба.  Zindaa.mn

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top