Өвлийн амралтаар оюутны хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлана

2016 оны 12 сарын 27

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 тоот тогтоолоор батлагдсан “Их, Дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу Улаанбаатар смарт карт компаниас оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих карт олгогдог.

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутны зөвхөн хичээл сургуульдаа явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг. Энэ нь хагас, бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй гэсэн үг юм.

Энэ жил их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй ч ихэвчлэн 1-р сарын 1-нээс 31-ны хүртэлх хугацаанд таарч байгаа учир оюутны “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрх 2016 оны 1-р сарын 1-нээс 1-р сарын 31-ныг хүртэлх хугацаанд орохгүй бөгөөд 2016 оны 02-р сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь идэвхжиж нийтийн тээврээр зорчино гэдгийг Улаанбаатар смарт карт компанийн эх сурвалж мэдээллээ.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu