Гэрэл зурагчдын авч үлдсэн 12 түүхэн агшин. Энэ кадрууд сүүлийн 100 жилд дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг бидэнд хэлж өгнө.
Дээрх зурагт АНУ-ын цагдаа нар 6 настай Руби Нелл Бриджс Холлыг сургуульд нь гаргаж өгч байна. 1960 он. Руби зөвхөн цагаан арьстнууд сурдаг бага сургуульд явсан анхны хар арьст охин. Охинд нийтийн зүгээс маш их дарамт шахалт тулгарсан юм.
Сонгуульд санал өгөх эрхийн төлөө тэмцэгч Эммелина Панкхёрстыг баривчилж байна. 1914 он. АНУ-ын Конгресс сонгуульд санал өгөхөд хүйсийн ялгавар гаргадгийг хорих хүртэл зургаан жил дутуу байлаа.
Вашингтоны анхны эмэгтэй цагдаа. 1918 он. Зохицуулагч эргүүл.
Хорт хийн багтай эмэгтэй хаалттай тэрэг түрж явна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германы онгоцууд Их Британид хийн бөмбөг хаяжээ. Иргэд байнга хийн баг зүүж явдаг байв. “Тайван байж энэ л хэвээрээ байгаарай” гэсэн уриа тэгэхэд үйлчилж байжээ.
Ээж нь шинэ төрсөн хүүхдээ өлгийдөн тэвэрч байна. 1941 он.
Лондоны хүүхдүүд дээс тоглож байна. Английн өмнөд эрэг. 1940 он.
Аннетт Келлерман эмэгтэй хүн усны хувцас өмсөх эрхийн төлөө тэмцэж байна. 1907 он. Зохимжгүй байдлаар биеэ авч явсан гэж түүнийг баривчилж байжээ.
Бяцхан охин бөмбөгдүүлсэн байшингийнхаа балгасан дээр суугаад хүүхэлдэйгээ бүүвэйлж байна. Лондон, 1940 он.
Усны хувцасыг хэмжиж байна. Дэндүү богино байна гэж үзвэл эмэгтэйчүүдийг наран шарлагын газраас хөөнө. 1920 он.
Хатан хаан Мин. Тэрээр Солонгосын сүүлчийн хатан хаан. 1895 он хүртэл төр захирч байсан. Японы түрэмгийлэл эхлэх хүртэл тэр алдартай байв. Түүний тухай “Солонгост түүний алсын хараа, ухааныг гүйцэх хүн ховор” гэж бичиж байжээ.
1895 оны үүрээр зэвсэглэсэн бүлэг япончууд түүний унтлагын өрөөнд орж иржээ. Адилхан хувцасласан хэдэн хүнийг хараад тэд хэн нь хатан хаан болохыг асуугаад хариу сонсоогүй учир эхнээс нь алж эхэлжээ. Гэвч Мин хатан хаан тэр бүгдийг харж тэсэлгүй гарч гүйсэн аж. Япончууд түүнийг гүйцэн илдээр хатгаж алаад хивсэнд ороон шатаажээ.
Жозефин Бейкер арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцдэг нэгэн байв. Тэрээр 12 өөр үндэсний хүүхэд үрчилж авчээ. Жозефин энэ зураг дээр 10 дахь хүүхдээ тэвэрч байна. Венесуэлээс өргөж авсан хүү нь. 1959 оны орчим.
Японы дээдэст хамаарах самурай эмэгтэй. Самурайн удирдагч нар охидоо цэргүүдийн адил эрдэм зааж бэлддэг байжээ. Гэр орноо хамгаалан нөхөртэйгөө хамт тэмцэхэд бэлэн байлгах гэж тэдэнд цэргийн эрдэм сургажээ.
О.Чанцаа