‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд хариуцсан бүсийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж байгаа билээ.
Тухайлбал 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд нийт 255.205 м.кв нийтийн эзэмшлийн зам талбайн 31.1 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Түүнчлэн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан Сүхбаатарын цэцэрлэгт хүрээлэн дэх ногоон байгууламжын арчилгаа усалгааны ажлыг хийж,
зөвшөөрөлгүй наасан 165 ширхэг зар сурталчилгааны хуудсыг хуулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )