НОЦТОЙ| Цагдаагийн алба хаагч ИРГЭД РҮҮ гал нээжээ

Б.Цог | Zindaa.mn
37 минутын өмнө

 

Өнгөрөгч баасан гараг буюу есдүгээр 18-ны өдөр цагдаагийн алба хаагч энгийн иргэд рүү гал нээжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт дээрх хэрэг гарсан бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч бусад руу буудсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн алба хаагч найзуудтайгаа ан хийхээр явсан гэх ба нутгийн залуустай маргаан үүсгэж ийнхүү бусад руу буудсан байна.

Уг хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top