Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, "Дэлхийн зөн" олон улсын байгууллагатай хамтран Нийслэл, дүүргийн Хурлын албаны иргэний оролцоо хариуцсан хэлтэс, хороодын иргэний танхимын ажилтнуудын ажлын чиг үүргийг боловсронгуй болгох, мэдээлэл хүргэх, тэдгээрийн хамтран ажиллах, туршлага мэдээлэл солилцох боломжийг бий болгох зорилгоор Нийслэл, дүүргийн хурлын ажлын ажилтнуудад зориулсан сургалт семинарыг Нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр буюу 5 сарын 01-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтын арга хэмжээнд Нийслэл дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, холбогдох хэлтсийн дарга нар болон ажлын албаны ажилтан, хороодын иргэний танхмийн ажилтнуудаас бүрдсэн 150 гаруй ажилтан, албан хаагчид оролцож номын дуу сонслоо.
Сургалтын арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба, Монгол улсын Засгийн газрын ахлах реферант П.Зоригтбаатар, ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа, НИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, "Дэлхийн зөн" ОУ-ын байгууллагын Олон нийтийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Т.Өлзийханд, Чингэлтэй дүүргийн ИТХТ-ийн Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нарын албаны хүмүүс оролцож, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөвшил, хамтын ажиллагаа, хяналт, туршлага, аргазүй, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн байдал, хэлэлцүүлэх зохион байгуулах тухай гэх зэрэг сэдвээр илтгэл, зохион байгуулагчдаас асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол улсын Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар "Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшлийн асуудал" сэдэвт илтгэлдээ "Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 650 гаруй хууль бий, эдгээрийн 100 гаруй хууль нь Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын чиг үүрэгтэй холбоотой асуудлуудыг тусгасан байдаг, 2017 онд аймаг нийслэлийн ИТХ 809 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулж, 82 удаа хуралдаан зохион байгуулж, 458 тогтоол шийдвэр гаргасан бол аймаг, нийслэлийн ИТХ нийт 234 тэргүүлэгтэйгээр хурлын үйл ажиллагаа явуулж 473 удаа хуралдаж, 2785 тогтоол гаргасан байна" гэх мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшлийн хүрээнд Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын гаргасан 8 заалт бүхий зөвлөмжийг аймг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчидэд хүргэснийг уламжиллаа. Бүх шатны хурлын төлөөлөгчдийг хууль дүрмийн хүрээнд ажиллуулах үүргийг энд цугласан хурлын ажлын албаны дарга, ажилтнууд та бүхэн хүлээж байгаа юм гэдгийг П.Зоригтбаатар референт онцоллоо.
Сургалт семинарын арга хэмжээ өдрийн 14:00 цагаас өндөрлөлөө.
НИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 0 )