Доналд Трамп: Порно жүжигчин миний нэр төрийг унагааж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 02

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай амрагийн харилцаатай байсан гэх порно жүжигчин Сторми Дэниелс өнгөрсөн нэгдүгээр сард дуулиан тарьсан билээ. Тэрбээр “2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Доналд Трампын өмгөөлөгч Майкл Коэн надад 137 мянган доллар өгч, дуугүй байхыг хүссэн” гэсэн юм. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан дахин дуулиан тарьж, 2011 онд дээрх асуудлаар ярилцлага өгөх гэж явахад нь нэгэн эрэгтэй түүнийг заналхийлсэн гэсэн билээ. Тэрбээр өөрийг нь заналхийлсэн эрийн ам зургийг сонинд нийтлүүлжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Порно жүжигчин миний нэр хүндийг унагаахаар оролдож байна. Хэвлэлүүдээр шуугиан тарьж, хүмүүсийг миний эсрэг болгох гэж зохиомол түүх ярьж байна” гэж “Твиттер”-тээ жиргэжээ. Тэгвэл Сторми Дэниелсийн өмгөөлөгч нь “Доналд Трамп бүх зүйлийг сайн мэдэж байна” гэж хариу жиргэсэн байна.

Сторми Дэниелс нэрээр порно кинонд тоглодог байсан жүжигчин Стефани Клиффордын ярьсан зүйл дээр Трамп өмнө нь ямар ч тайлбар хийгээгүй байсан билээ. Түүний өмгөөлөгч Майкл Коэн “Би тэр жүжигчин эмэгтэйд мөнгө өгч, дуугүй бай гэсэн зүйл болоогүй. Энэ бол Доналд Трампын нэр хүндэд халдах гэсэн хүмүүсийн ээлжит явуулга” гэсэн юм.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.14.4) 2025 оны 03 сарын 13

zonog gai taruh zonog doo

1  |  0
zaluu(90.180.37.125) 2025 оны 03 сарын 13

klintoni zuzig porno odoor duusaz bna

1  |  0
Top