Алдартай жазз дуучны үхэл учир битүүлэг байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 05

 Их Британийн алдартай жазз дуучин, жүжигчин Ханна Нортедж Истборн хотын таван одтой зочид буудлаас ул мөргүй алга болжээ. Тэрбээр энэ сарын 1-нд Лондонд гэртээ харьсан байх ёстой байсан ч очоогүй аж. Цагдаагийнхан дуучныг эрж хайх ажиллагааг тэр дор нь эхлүүлжээ.

“Daily Mail”-д мэдээлснээр бүсгүйн цогцсыг пүрэв гарагт олсон байна. Ханна Нортедж нь өндөр боловсролтой, том их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, Их Британийн хатан хааны өмнө дуулж байсан нэгэн юм. Дуучны үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж үзсэн ч танилууд нь үүнд итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Ханнад амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй, мөн түүний сураггүй болсон нь учир битүүлэг байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top