“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалдаг билээ. Харин тэрбээр долоо хоног гадагшаа хуралд явах гэж байгаа тул ажлын хэсгийг түр хугацаанд даргалах гишүүн томилж өгөхийг УИХ-ын дарга М.Энхболдоос хүссэн байна.
Харин энэхүү хүсэлтийн сургаар Төрийн ордонд нэгэн наргиа дэлгэрчээ. Учир нь тэд “О.Баасанхүү гишүүнд мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй учраас түүнд хариуцуулж орхиод явах хэрэгтэй. Удаан хугацаанд шийдээгүй энэ асуудлыг О.Баасанхүү богино хугацаанд шийдүүлж чадна, Д.Дамба-Очирыг долоо хоног яваад ирэхэд асуудлыг шийдчихсэн байх учраас нэг мөр О.Баасанхүүд ажлаа өгөөд яв, түр хугацаанд даргалах хүн хайгаад хэрэггүй” хэмээн хошигносон байна.
Учир нь тус ажлын хэсэг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа Д.Тэрбишдагва нар ажилладаг аж.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
ХАХУУЛЬ АВЧ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ИХ ХУРЛААР ДЭМЖИЖ БАТАЛСАН ГИШҮҮДИЙН НЭГ ГЭЭД Л БАЙДАГ.УТГАГҮЙ ЮМ???????????
Иишш чааваас очиж очиж дампаочир ахлах юм гэнэ