Олег Яковлевт зориулж хөшөө босгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

 Оросын “Иванушки International” хамтлагийн дуучин байсан буриад гаралтай, Монголд төрсөн Олег Яковлев өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд нас барсан билээ. “Иванушки International” хамтлагийн гоцлол дуучин байсан төдийгүй сүүлийн жилүүдэд бие даан хийсэн уран бүтээлүүд нь Монгол, Оросын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн Олег Яковлев 47 настайдаа элэгний хатуурал өвчнөөр хорвоог орхисон юм. Түүнийг Москвад оршуулсан билээ. Тэгвэл энэ сарын сүүлчээр түүний шарилын дэргэд хөшөө сүндэрлэх гэнэ.

Олег Яковлевын найз, жүжигчин Роман Радов хөшөө бүтээх ажлыг удирдан зохион байгуулах аж. Тэрбээр Оросын алдартай архитектор, уран барималч нартай хамтран ажиллаж байгаа гэнэ. Хөшөөний нийт зардал ойролцоогоор 1.5-2 сая рубль болох аж. Жүжигчин Роман Радов “Бид Олегийн төлөө юугаа ч зориулахад бэлэн байна” гэжээ.

Олег Яковлев с коллегами по группе Иванушки International

Гражданская жена Олега Яковлева намерена оспорить его завещание

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.112.222) 2025 оны 03 сарын 13

Жамсран гэдэг монгол овогтой шиг санах юм.Сүүлийн үед дуулахгүй байх шиг байсан. Харамсалтай юм.Энэ хамтлаг манайд ирж тоглож байсан.Өндэр шар нь хэн билээ, багадаа Ерелашд тоглодог шүү дээ.

1  |  0
(103.212.117.117) 2025 оны 03 сарын 13

хар тамхины дозоор хэтрүүлж үхсэн гэсн биз дээ

1  |  0
..,(66.181.161.121) 2025 оны 03 сарын 13

Олег сайн дуучин байсан. Амгалан нойрсоорой.

1  |  0
Зочин(139.5.218.73) 2025 оны 03 сарын 13

Хайран залуу харамсалтай залуугаараа нас барсан шүү.гоё дуулдаг.

1  |  0
Masha Allah(182.160.35.58) 2025 оны 03 сарын 13

Юу га яриад байгаан бэ энэ чинь би Монгол гаралтай энэ тэр гээд Монголд тоглолтоор ирээд ярилцлаг өгч энэ тэр болж байсышд ямар аймир юм бэ Bismillahirrahmanirrahim

1  |  0
Hunnu(150.129.140.249) 2025 оны 03 сарын 13

Medehgui l yum bn

1  |  0
Top