Баянзүрхчүүд ирэх Бямба, Ням гаригт мод тарина

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг ‘’Мод тарих үндэсний өдөр’’ болгосон билээ. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Захирамж гаргаж 5 дугаар сарын 12,13-ны өдөр ‘’Мод тарих үндэсний өдөр’’-ийг  дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Тухайлбал эдгээр өдрүүдэд дүүргийн харьяа хэлтэс албад ‘’Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг’’-д мод тарих бол Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид ‘’Баянзүрх хайрхан’’-д мод тарих юм.  

Тус арга хэмжээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах зэрэг өндөр ач холбогдолтой тул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, харьяа хэлтэс албадыг идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Баянзүрхчүүд ирэх Бямба, Ням гаригт мод тарина

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top