Өмнөд Солонгосын "TWICE" охидын хамтлаг 2015 онд байгуулагдсан. Өмнөд Солонгосын хамгийн том хөгжмийн компани болох “JYP“ энтертайнмент компанид харьяалагддаг. Хамтлаг Япон, Солонгос, Тайвань, Америк иргэншилтэй есөн гишүүний бүрэлдэхүүнтэй.
"TWICE" охидын хамтлаг өнгөрсөн аравдугаар сард шинэ дууныхаа клипний зураг авалтыг Монголд хийгээд буцсан юм. Тэгвэл өчигдөр /2018.12.12/ тус хамтлаг "The Best Thing I Ever Did(올해 제일 잘한 일)" нэртэй шинэ дууныхаа клипийг дэлхий даяар цацлаа.
Сэтгэгдэл ( 0 )