Хосууд бие биедээ зан төрх төдийгүй гадаад байдлаараа уусдаг гэдэг үг бий. Дуучин Жастин Бибер, модель Хэйли Болдуин нар үүнийг баталж байна гэж цахимаар бичих болжээ. Тэд хоёр сарын өмнө гэрлэсэн ч Хэйли нөхөртэйгөө адилхан гадаад төрхтэй болж байгаа аж.
Хэйли өчигдөр “Instagram”-даа нэгэн зураг хийсэн нь фэнүүдийнх нь анхаарлыг татжээ. Модель бүсгүйн үсний урт болон өнгө, загвар нь Жастин Биберийнхтэй адилхан болсон байна. Тэд сүүлийн үед байнга хамт явж, бүх талаараа адилхан болж байгааг фэнүүд нь хэлдэг.


О.САША

Сэтгэгдэл ( 0 )