ӨНӨӨДӨР: ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

09:00 цагт


  • ШангриЛа зочид буудлын хурлын танхимд "Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл" чуулган болно.

  • Улсын Онцгой комиссын хуралдаан Шадар сайдын өрөөнд болно. Утас: 86150069, 88249813

 

10:00 цагт


  • Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ. Хурлаар агентлагийн цаг үеийн шинжтэй зарим ажлуудаас танилцуулна. Утас: 7000-1286

 

11:00 цагт


  • ЗГ-ын III байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 12-р сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Хурлаар Боловсролын салбар, Мал тооллогын жилийн эцсийн дүнг зарлана. Утас: 11-326414

  • Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд ЭМЯ, ДЭМБ-аас хамтран Томуу, томуу төст өвний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899, 86885060


11:40 цагт

 

  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон шинээр тохижуулан ашиглалтад оруулж буй ахмадуудад зориулсан сувиллын байраа нээнэ. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу руу эргэх тойргийн дэргэдэх "Жи-Эм-Жи" худалдааны төвийн гуравдугаар давхарт. Утас: 99036303-Мөнхжаргал

 

14:00 цагт


  • Нийслэлийн ЗДТГ-т Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид "Зураг төслийн хүрээлэн" ОНӨҮГ-ыг өөрчлөн зохион байгуулах, нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэнэ. Утас: 7011-9921, 8808-4523


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top