Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Чон Жи Ху буюу Rain болон жүжигчин Ким Тэ Хи нар таван жилийн хугацаанд үерхэж, өнгөрсөн 2017 онд хуримаа хийснээр албан ёсоор гэр бүл болж байсан. Тэд бол Өмнөд Солонгосын урлагийн ертөнцийн хамгийн алдартай хосуудын нэг.
Жүжигчин Рэйн, Ким Тэ Хи нар нэг охинтой. Тэгвэл саяхан жүжигчин Ким Тэ Хиг одоо гурван сартай жирэмсэн болохыг түүний агентлагаас мэдээлжээ. Жүжигчин Ким Тэ Хи том охиноо өнгөрсөн оны аравдугаар сард төрүүлж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ким Тэ Хи хөөрхөн шүү. Одоо 39 настай болохоор дараагийн хүүхдээ хурдан гаргах гэсэн байхаа