Хожуу ирсэн Соёлын тэргүүний ажилтан

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

"Амьдралд тавтай морил" олон ангит уран сайхны кинонд тоглож, олны танил болж, тайз, дэлгэцийн бүтээл хэд хэдэн удаа дүрээ мөнхөлсөн жүжигчин О.Дөлгөөнийг "Тэнгэрээс буусан од" киноны нээлт дээр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байгааг зарлажээ. Жүжигчин бүсгүй АНУ-д мэргэжил дээшлүүлэхээр зорьсон байгаа бөгөөд амралтаараа "Тэнгэрт буусан од" киноны гол дүрд тоглоод буцсан юм. Улсын драмын эрдмийн театр хэмээх босго өндөр айлын давааг давж, эмэгтэй жүжигчин болгоны мөрөөдлийн дүр болох орчин цагийн Жульеттад хүртэл тоглоод амжсан түүнийг одоо хүртэл Соёлын тэргүүний ажилтан цол хүртээгүй байсныг гайхширсан үзэгчид цөөнгүй байв.

Харин энэ талаар жүжигчин О.Дөлгөөн фэйсбүүк хуудснаа "Яг одоо энд буюу Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотноо өглөөний 07:00 цаг болж байна.. Монголд "Тэнгэрээс буусан Од" киноны маань нээлт болж байгаа учир өчигдөр би нь энд догдлоод нойр хүрэхгүй их орой унтсан юм л даа. Харин дөнгөж сая хамтран тоглогч Мөнхдалайгийнхаа залгасан дуудлаганы аяаар бас нэгэн гайхалтай мэдээгээр өдрийг эхлүүллээ. Соёлын Тэргүүний Ажилтан гэдэг цол тэмдгээр энэ өдөр киноныхоо нээлтийн арга хэмжээн дээр би нь энгэрээ мялаажээ. Сэрүүн байна уу, зүүдлээд байна уу гэж гайхаж хэсэг бодлоо. "Хувьсал" продакшны хамт олондоо үнэхээр их баярлалаа. Мөн кино үзсэн хүмүүсийн эерэг сэтгэгдэл маш их иржээ. Жүжигчин хүнд тоглохыг хүсэж шунаж тоглох дүр гэж байдаг. Киноны маань Одын дүр миний хувьд яг л тийм дүр байсан. Маш их баярлаад бичих зүйл толгой дотор бөөн бөөнөөрөө орж ирээд хэсэгхэнийг нь гаргаж сийрүүллээ хэхэ. Мөн хамтдаа СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан Төмөрөө ах болон О.Мөнхдалай найздаа халуун баярыг хүргэе! 2019.03.01" хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцсан байв.
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.85) 2019 оны 03 сарын 05

Ene zaluu hun ushuu ihiig hiij baij avah estoi. Harin ertedsiin bish u ? STA ch form bolj de. Urlagiin hun tolgoitoi bolgon l sta um b a le shtei

0  |  0
Зочин(111.239.180.63) 2019 оны 03 сарын 04

Хийж байгаа хүмүүс нь авч л байг л дээ. Үнэлэмж нь хүн хүнээсээ ондоо шүүдээ. Дөлгөөн чинь аль хэзээний л гарч ирсэн Ромео Жульетэд хүртэл тоглосон шүүдээ яагаад авч болдоггүй юм. Өгөхгүй гэж харамлаж бгаад нас барсан хойно нь өгөх бсан юм нтр гэж харамсаж сууснаас л дээр. Авч л байг!! Манайхны нэг ийм муухай зан бна. Авчихаар нь авчихлаа гээд, авччадахгүй болохоор нь өг өг гээд эсвэл өгөх ёстой бсан нтр гээл унадаг! Тийм болохоор дуугай л байцгаая тэрний оронд амаа уралдуулж хэрүүл хх ёстой зөндөө асуудал байна цаана чинь тйишээ л хошуугаа нэмэрлэцгээе!

0  |  0
Зочин(103.229.122.118) 2019 оны 03 сарын 04

Энэ СТА гэж үнэ хүндээ алдсаг шагнал бнаа. Бусад салбарт ажиллагсад тэр бүр салбарын тэргүүн болоод бдаггүйш дээ. СТА -г л их амархан олгоод байх юмдаа, ард нь мөнгөний хүч л бна даа. Шинээр томилогдсон сайд нь энэ асуудлыг бодмоор юмдаа. Нэг кинонд тоглоод, нэг хоёрхон дуу дуулаад авдаг үнэ хүндээ алдсан шагнал өгдгөө боличихоочээ. Энийг аваагүй бурханы оронд очсон өчнөөн олон алтан үеийнхэн бгаа нь үнэн шүү.

0  |  0
zochin(66.181.179.97) 2019 оны 03 сарын 04

soyolyn terguun awaaguy altan ueiin olon akhmaduud baykhad suyd bolood bayklh yum baykhguy dee

0  |  0
zochin(66.181.179.97) 2019 оны 03 сарын 04

soyolyn terguun awaaguy altan ueiin olon akhmaduud baykhad suyd bolood bayklh yum baykhguy dee

0  |  0
Top