ОХУ-ын Красноярск хотноо Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам явагдаж байна. Өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаан эхлэж, тамирчид богино үзүүлбэрээ толилуулав.
Манай улс Универсиад наадамд анх удаагаа уран гулгалтын төрлөөр оролцож байгаа бөгөөд Япон улсын Нагоя хотын Чюүкёо их сургуулийн оюутан, 21 настай Гансүхийн Марал-Эрдэнэ эх орноо төлөөлөн өрсөлдсөн. Марлаа бол 5 настайгаасаа Японд амьдарсан, Наран оронд суралцахын зэрэгцээ алдарт Мао Асадагийн багт хичээллэж, шоу тоглолтод нь оролцдог тамирчин. Олимпийн мөнгө, дэлхийн 3 алтан медальтай Мао 2017 онд зодог тайлсан ч одоо “Thanks tour” шоу тоглолт зохион байгуулж байгаа. Энэ жил Японы 21 хотод тоглох юм. Манай тамирчин эхний 2 шоунд оролцоод Универсиадад оролцохоор Красноярскт ирсэн билээ.
Универсиад наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд 35 тамирчин өрсөлдлөө. Тэдний дунд Азийн Цомын аварга Японы Май Михара, ОХУ-ын АШТ-ий мөнгөн медальт Станислава Константинова, Азийн наадмын хүрэл медальт, Казахстаны шинэ од Элизабет Турсынбаева, идэрчүүдийн бараг бүх тэмцээний шагналт ОХУ-ын Мария Сотскова нар байлаа.
Манай тамирчин сүүлээсээ 7-д буюу шилдэг 6 тамирчны өмнө талбайд гарсан. Марлаа Италийн хөгжмийн зохиолч Жакомо Пуччинигийн "O mio babbino caro" арийн аянд гулгалаа.
2 эргэлттэй аксель, сальхов, тулуп үсрэлтүүдийг гүйцэтгэсэн ч нэг удаа унаж, оноогоо хасуулсан. Сүүлд нь ахин 2 эргэлттэй тулуп амжилттай хийн, богино үзүүлбэрээ өндөрлүүллээ. Нийт 24,75 оноо авсан нь дараагийн шатанд шалгарахад хүрэлцсэнгүй. Хүч, хурд бага зэрэг дутуу харагдлаа.
Гэхдээ эх орныхоо нэрийг Красноярскийн дэвжээнд дуурсгасан түүнд баяр хүргэх хэрэгтэй. Марлаа ч Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монголын нийт эмэгтэйчүүдэд уран сайхан тоглолтоороо хүргэж чадлаа. Түүний мөрөөдөл бол Мао Асадагийн мөсөн дээрх шоуг Монголдоо авчирч, ард түмэндээ үзүүлэх. Марлаадаа спортын их амжилтыг хүсэн ерөөе.
Богино үзүүлбэр
1. Маи Михара (Япон) – 75,92 оноо
2. Станислава Константинова (ОХУ) – 70,25
3. Хина Такено (Япон) – 67,69
4. Элизабет Турсынбаева (Казахстан) – 67,57
5. Анастасия Галустян (Армен) – 64,15
30. Г.Марал-Эрдэнэ Монгол 24.75
Бонус
Сэтгэгдэл ( 17 )
Mongol busgui tiv delhin avarga boloh tsag udahgui ireh bolno mash sain bna bayr hurgie
САЙН ОХИН,МУНДАГ БАЙЛАА. ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДУУРСГААД ИНГЭЭД ОРОЛЦООД ЯВЖ БАЙГАА НЬ Л ИХ АМЖИЛТ.БАЯР ХҮРГЭЭД АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.САЙН БАС САЙХАН ОХИН БАЙНА.
багаасаа хичээллээгүй бололтой. япончууд хөшүүн хүмүүс. адилхан багшаар заалгаж байгаа юм чинь сунгалтаа гэнэт биш бага багаар сунгаад уян хатан болоод, жингээ өөрийнхөө биеийн жингийн хамгийн тоод хэмжээнд аваачаад хичээллэвэл амжилтанд хүрнэ дээ. зорьж хийж байгаа хүн. сунгалтыг хамаагүй гэнэт хийх юм бол шөрмөс тасрах аюултай. дасгах хэрэгтэй. хойшоо нуруугаараа гэдийсэн бол заавал доошоо тонгойж тэнцвэржүүлж байхгүй бол нуруу цааш хонхойгоод орчихдог юм шүү. амжилт хүсье. дажгүй сайхан харагдаж байна.
бидний чадахгүйг хийлээ . мундаг бсаан. баяр хүргэе. амжилт
Гэхдээ л мундаг байсаан.амжилт хүсэe.Монгол Гэсэн нэр дуудагдаад сайхан л байсан.дараа улам зоригтой хүчтэй бгаарай.
Сайн байна, эх орноосоо анхны уран гулгагчаар олон улсын тэмцээнд оролцлоо. Маш их амжилт хүсье!
mundag bsan baharhaj bna amjilt
Монголынхоо нэрийг гаргасанд баярлалаа.Амжилт хүсье.
Хамгийн сайхан спорт . Миний мөрөөдөл байлаа.. Монгол хүн анх удаа мэргэжилийн уран гулгагч гарч ирж бгаад туйлаас их баярлаж байна.
5 настайгаасаа гулгасан гэхэд маш муу. Ямар хөшүүн юм бэ? Заавал магтах ёстой юу? Тэгвэл магтья. Ямар уран налархай юм бэ?
Амжилт