Стандарттай Монгол аяны хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн оюутнууд өнөөдөр /2024.03.21/ Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн эталоны лабораториудтай танилцлаа.
Тодруулбал, Уртын эталоны лаборатори, Масс, Цахилгаан, Цаг, давтамжийн эталоны лабораториудтай танилцан мэдээлэл авч, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Энэ үеэр СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн Хэмжил зүйн үйл ажиллагааны үүсэл хөгжил, эталоны лабораториудын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгсөн юм.
Оюутнууд "Онолоор л сонсдог байсан тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ажилладаг, практикт лабораторийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг зэрэг маш сонирхолтой мэдээллийг авлаа" гэв.
Тус аяны хүрээнд өмнө нь ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн геодезийн хоёрдугаар курсын оюутнууд, 84-р сургуулийн 11-р ангийн сурагчид болон Налайх дүүргийн Политехник коллежийн оюутнууд хэмжил зүйн хүрээлэнгийн эталоны лабораториудтай танилцаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )