БНСУ БНАСАУ-тай цэргийн хэлэлцээ хийх санал тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Өмнөд Солонгос өнгөрсөн жил байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар цэргийн хэлэлцээ явуулах саналыг Хойд Солонгосын тавьсан бөгөөд одоогоор хариу хүлээж байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцохдоо БНСУ-ын батлан хамгаалахын сайд Чон Гён Дү Ерөнхийлөгч өнгөрсөн оны есдүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан  цэргийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор авах тодорхой арга хэмжээний талаар Хойд Солонгостой цэргийн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж илтгэжээ.

2018 онд талууд тус хэлэлцээрт туссан зарим заалтыг хэрэгжүүлсэн хэдий ч энэ жил Хойд Солонгосын зүгээс тэр бүр идэвх, санаачилга гаргахгүй байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top