ТЕАТРЫН ӨДӨРТ | Театрын тухай 11 баримт

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

“Дэлхий ертөнц тэр чигээрээ театр. Харин хүмүүс жүжигчид юм” гэж агуу Шекспир нэгэнтээ хэлжээ. Тиймээ, бид бүгд амьдралд өөрийн гэсэн тодорхой дүр бүтээж байгаа. Тийм болохоор Театрын өдөр бол зөвхөн жүжигчин, найруулагчдын баяр биш нийт хүн төрөлхтний баяр билээ. Олон улсын Театрын өдрийг жил бүрийн 3-р сарын 27-нд тэмдэглэдэг бөгөөд хамгийн анх 1962 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байв.

Энэ баярыг тохиолдуулан, театрын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Театрын тухай түүх сударт хамгийн анх тэмдэглэгдсэн нь МТӨ 497 он. Энэ онд Грек улсад Дионис бурханд зориулсан баяр болж, тайзан дээр яруу найрагч, хөгжимчин, дуучид уран бүтээлээ толилуулсан нь анхны театр байлаа.

Дээр үед бүх дүрийг эрэгтэйчүүд бүтээдэг байсан тул эмэгтэй жүжигчин гэсэн мэргэжил байсангүй.

Эртний Ромд зохиол ёсоор үхэх болсон баатрыг жинхэнээс нь алдаг байлаа. Гэхдээ өмнө нь жүжигчнийг цаазлах ялтай хэрэгтнээр сольдог байв. Ромчууд цусанд үнэхээр дуртай ард түмэн байлаа.

Хамгийн анхны фонограмм Эртний Ромд үүсжээ. Тэр үеийн алдартай зохиолч Ливий Андроник жүжгэндээ өөрөө тоглох дуртай нэгэн байв. Нэг удаа хоолой нь өвдөхөд Ливий тайзны ард үг уншдаг хүүхэд зогсоогоод өөрөө амаа хөдөлгөн, жүжиглэж байв.

Эртний Иония хотод үзэгчдийн алга ташилт их үнэлэгддэг байлаа. Дайнд өрөөсөн гараа алдсан цэргүүдийн өмнө халзан боолууд суулгаад алга ташилт хэрэгтэй үед цэргүүд толгойг нь алгадан, жүжигчдээ дэмждэг байв.

Эртний Грекийн жүжгийн зохиолч Фриних ядууран хоосорсон хүмүүсийн тухай хэт уянгын жүжиг найруулж, театр тэр чигээрээ уйлжээ. Ард түмнийг сэтгэлээр унагаасан хэмээн Дээд шүүхээс зохиолчийг торгож, жүжгийг нь хориглосон байна.

Эртний Грект жүжиг хэдэн цаг, бараг бүтэн өдөр үргэлжилдэг байсан тул үзэгчид хоол унд, дэр хөнжлөө авчраад тухлан суудаг байжээ. Суудлаа алдахгүйн тулд гарч явдаггүй, жорлонгийн оронд сав суулга авчраад хэрэгцээгээ хангадаг байв.

АНУ-ын Виржини мужид “Бартер театр” гэдэг хачирхалтай театр байдаг. Үзэгчид хүнсний бүтээгдэхүүнээр тасалбар авдаг байна.

Дэлхийн хамгийн жижигхэн театр 2009 онд Австрид нээгджээ. Тайз нь 1,3 метр урт бөгөөд дөнгөж 8 үзэгчийн суудалтай.

Театрын бэлгэ тэмдэг нь маск. Инээдмийн болон эмгэнэлт жүжгийг илэрхийлсэн хоёр маск билээ.

Барселона хотын “Teatreneu” инээдмийн театр үзэгчдээс хэр их инээснээр нь төлбөр авдаг. Суудлын ар талд байх тусгай төхөөрөмж хэдэн удаа инээснийг нь тооцоолон, 30 цент нэмээд явдаг. Хэт их инээгээд байвал гарахдаа түрийвчээ хоослоод гардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top