БНХАУ, АНУ-ын судлаачид тархины хөгжилд чухал хүний ген бүхий сармагчнуудыг генийн өөрчлөлтийн арга замаар гарган авчээ. Сармагчнуудын тархины хөгжил хүнийхтэй ижил явагдаж буйг харуулсан байна.
Эрдэмтэд сармагчны тархины хэмжээтэй холбоотой хэд хэдэн генийг илрүүлсэн байна. MCPH1 ген нь ургийн тархины хөгжлийн үед илэрдэг бол энэхүү генийг өөрчилснөөр толгой хэт жижигрэх гажиг үүсэхэд хүргэдэг байна.
Кунмингийн амьтан судлалын институт, Хятадын шинжлэх ухааны академи, АНУ-ын Хойд Каролинагийн их сургууль болон бусад судалгааны байгууллагын судлаачид хүний MCPH1 гентэй 11 генийн өөрчлөлттэй сармагчныг /найман нэгдүгээр үеийн, гурван хоёрдугаар үеийн сармагчин/ бүтээсэн гэнэ.
Судалгааны ажлаас үзвэл, тархины зураг, эсийн шинжилгээгээр мэдрэлийн эсийн дифференциалд өөрчлөлт гарч буй болон мэдрэлийн системийн хөгжил удааширч буй шинж тэмдэг илэрсэн нь хүнийхтэй ижил болох нь тогтоогджээ.
Хүн болон сармагчин хоорондын гол ялгаа нь хөгжлийн үед мэдрэлийн эсийн сүлжээг бий болгоход хүнд илүү урт хугацаа шаардагддаг ба үүнийг неотени буюу хөгжил удаашрах эмгэг нэрлэдэг.
Түүнчлэн, энгийн сармагчнуудыг бодвол генийн өөрчлөлттэй сармагчнуудын богино хугацааны ой тогтоолт илүү сайн, хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь илүү богино болохыг судалгаагаар тогтоосон байна.
Цаашид генийн өөрчлөлттэй эдгээр сармагчныг ашиглан хүнийг бусад амьтдаас юу ялгадаг болон өөр бусад аргаар судлахад хүндрэлтэй нейродегенератив эмгэг болон нийгмийн зан үйлийн доголдлыг судлахад чухал юм.
Сэтгэгдэл ( 0 )