Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод “Мөнхөд дурсагдах дайчид” (“Үхэшгүй мөнхийн хороо”) хүндэтгэлийн явган жагсаал тавдугаар сарын 9-ний өдрийн 9:30 цагт болно.
Явган жагсаал Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөө – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар болно гэж Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.
Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцох боломжтой.
“Үхэшгүй мөнхийн хороо” нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм.
2012 оны тавдугаар сарын 9-нд энэхүү хөдөлгөөний орчин үеийн хэлбэр нь төрөн мэндэлсэн билээ. 2018 онд ОХУ-д энэхүү хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чанадад нэг саяас давж, 80 гаруй улс орныг хамарсан байна.
Зохион байгуулагч: Монголын Ахмадын холбоо, Монголын хурандаа нарын нийгэмлэг, Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл, Монголын Энхтайван, найрамдлын байгууллага, «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэг.
Дэмжигч байгууллага: Монгол Улсын Батлан хамгаалах яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хот дахь Шинжлэх ухаан, соёлын төв, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Монголын залуучуудын холбоо.
Сэтгэгдэл ( 1 )
Demjij baina. Aygaa ikh yalaltim bayrig ard tumeneeree jagsaj temdehlekhiig urialj baina. Ene bayr delkjiin khun totolkhtoniig fashizmaas avarch khamgaalsan khamgiin ontsgoi odor bilee. Orosin ard tumen aygaa ard tumen tednii unench baatarlag uils mi Mongolig avarch chadsan Mongol Orosin ahan duusiin nairamdal ulam bekhjin badartygai! Amen